Өнгөрөгч 3, 4 сарын орчимд ОХУ-ын Нижегородск мужид байрлах Осинка хэмээх тосгоны бүсэд орших нэгэн байшингаас шатаж үрэгдсэн 2 хүүхдийн цогцос олдсон хэрэг гарчээ.Хэргийн мөрөөр орсон цагдаа нар 27 настай Элена Каримова гэх эмэгтэйг гол сэжигтэнээр тооцон баривчилсан бөгөөд Элена Каримова нь нас барсан 2 хүүхдийн төрсөн ээж нь юм.
Бүсгүйг баривчлах үед тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд хүүхдүүдээ тэжээх чадамжгүй болсон тул хороосон хэмээн мэдүүлсэн ч ойр дотных нь хүмүүс түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт төдийлөн итгэж чадахгүй байгаа гэх ба бүсгүйн мэдээллэснээр тэрээр 2 хүүхдээ машиныхаа хойд суудалд боомилж хороогоод, дээр өгүүлсэн тосгоны хуучин байшинд аваачиж шатаасан гэжээ.
Уг хэргийг одоо ч идэвхтэй шалгасаар байгаа бөгөөд бүсгүйг энэ хэргийг ганцаараа үйлдээгүй, хэн нэгний шахалтанд орж эсвэл хэн нэгэнтэй хамтарч хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзээд байгаа юм байна…
#АйдасбаАймшиг