ДОТОР ӨӨХНИЙ “МАНГАС”-УУД

Насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн тооцоо бий.  Энэ нь сүүлийн 10 жилд ингэж огцом нэмэгдсэн үзүүлэлт гэж байгаа. Жингээ хасах хамгийн эхний алхам бол дотор өөхөө шатаах. Гэвч зөв аргаар шатаах нь хамгийн чухал юм. Хүчээр хоолоо хорих, тураах эм, бэлдмэл хэрэглэх нь өөхийг шатаахгүй, эсрэгээр нь тархинд стресс үүсгэдэг байна. Харин эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөнөөр дотор өөхийг шатааж болно гэж эмч мэргэжилтнүүд сүүлийн үед зөвлөх болжээ. Дотор өөх нь ихэвчлэн хэвлий хэсэгт хуримтлагддаг байна. Таныг “муухай” харагдуулддаг цаашлаад хавдар үүсгэх эрсдэлтэй энэ өөхийг эрчимтэй хайлуулах “мангас”-уудыг товч дурдъя.

Юуны өмнө гурван цагийн зайтай, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэж зөвлөдөг нь цаанаа учиртай. Гурван цаг бол хоол шингэхэд хангалттай хугацаа. Тэр үед нь хооллохгүй бол хүний бие өөхөө хуримтлуулж эхэлдэг аж. Тэгэхээр хоолоо сойно гэдэг тийм ч сайн арга биш гэсэн үг. Хүн өдөрт дор хаяж 2-3 литр шингэн уух ёстой гэж үздэг. Гэхдээ кофе, жүүсээ шингэний хэмжээнд тооцож болохгүй. Аль болох цэвэр ус ууж, шингэнээ нөхөхийг хичээгээрэй.

Өөхний “мангас”-уудын нэг нь ногоон цай. Ногоон цай нь зөвхөн арьсан доорх өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг ч бас хөөдөг. Ногоон цайны найрлаганд байгаа бодисууд бодисын солилцоог сайжруулдаг учраас өөхнөөсөө хялбар салах энгийн арга болно. Байгалийн кофеины өндөр агууламжтай учраас биеийн бодисын солилцоог 15-20 хувиар өсгөдөг гэсэн судалгаа бий. Өдөрт гурван аяга ногоон цай уугаад хэвшсэн хэн ч жингийн асуудлаа шийдэж чадна. Хэвлийн өөхийг хайлуулдаг хүнсэнд гадил, иогурт, өргөст хэмх, папайя жимс багтдаг. Папайя жимсэнд папаин гэдэг цагаан бодис ихээр агуулагддагийг судалгаагаар тогтоожээ. Энэ бодис гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг тогтворжуулдаг аж.

Эслэгтэй найзал

Дотор өөхийг хайлуулахад гол үүрэг гүйцэтгэдэг зүйл бол яах аргагүй эслэг. Өтгөн нь хатаад гардаггүй хүмүүс жингийн илүүдэл ихтэй байдаг. Ийм зовиуртай хүмүүс эслэгийн хэмжээгээ нэмээд үзээрэй, үр дүн нь тэр дороо гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эслэг уусдаг болон уусдаггүй гэсэн хоёр янз байдаг. Уусдаг эслэг нь цусны холестерилийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл цусыг цэвэрлэдэг онцгой зүйл. Уусдаг эслэг нь вандуй, шар буурцаг, хөх тариа, овъёос, арвай, чавга, гадил, алим, чавганы дотор зөөлөн хэсэг, брокколи, лууван, амтат төмс, сонгино, таван салааны үрийн хальсанд агуулагддаг. Уусдаггүй эслэг нь гэдэс цэвэрлэх үүрэгтэй. Үр тарианы бүтээгдэхүүнүүд, буудай, эрдэнэ шишийн хивэг, самар, үр, төмсний хальс, маалингын үр, хулуу, гадил зэргийн найрлагад ордог. Хамгийн энгийн уусдаггүй эслэг бол лууван. Өдөрт 5-7 ширхэг лууванг түүхийгээр нь идвэл уусдаггүй эслэгээ авчихаж байна гэсэн үг. Зарим ургамал уусдаг, уусдаггүй эслэгүүдийг хамтад нь агуулдаг. Чавганы хальс нь уусдаггүй эслэгийг агуулдаг бол доторх зөөлөн жимс нь уусдаг эслэг. Эслэг хамгийн бага хүнс гэвэл дээд гурилан бүтээгдэхүүн, хөндий гоймон. Ийм хүнс ихээр хэрэглэвэл өтгөн гарч бие цэвэрлэгдэхгүй, дотор өөхнөөсөө сална гэж санахын ч хэрэггүй болно гэсэн үг. Эслэгийг тогтмол хэрэглэж заншвал дотор өөхнөөсөө салах шиг амархан зүйл үгүй.

Дотор өөхнөөсөө салахын тулд хүнсээ ингэж засахаас гадна дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна. Фитнесст явж амжихгүй бол өдөрт 10 мянган алхам хийгээрэй.


ДОТОР ӨӨХНИЙ “МАНГАС”-УУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.