Амжилт Хэзээ Ч Амархан Ирдэггүй

a5d7bc68813c67a12ff5e78f94b5258a

1“Оскар”-ын шагнал авсан дүрдээ орохын тулд зургаан сар ширэнгэн ойд амьдарчээ

“Оскар”-ын гурван удаагийн шагналт жүжигчин Даниель Дэй Луис (Daniel Day-Lewis) “The Last of the Mohicans” кинонд тоглохын тулд зургаан сар ширэнгэнд өнгөрүүлжээ. Тэрээр дүрээ сайн ойлгохын тулд завь, амьтны хавх хийж сурсан гэнэ.

Харин “Gangs of New York” кинонд мах бэлтгэгчийн буюу ядуу хүний дүрд тоглож байсан учир тэсгим хүйтэнд нүцгэн зогсоод эцэст нь хатгаа тусчээ.

Даниель “My Left Foot” кинонд тоглохын тулд нугасны мэдээ алдалтын өвчтөнүүдийн эмнэлэгт найман долоо хоножээ. Тэрээр өдөр бүр тэргэнцэрт сууж, сувилагчаар хоолоо халбагадуулж идэж байсан гэдэг. Энэ үеэр тэрээр хоёр хавиргаа хугалсан гэнэ.

Дараагаар нь “The Boxer” кинонд мэргэжлийн боксын тамирчны дүрийг бүтээхийн тулд тэр 18 сар дасгал сургуулилалт хийсний үндсэн дээр мэргэжлийн боксчидтой хүч үзэх хэмжээний чадвартай болжээ.

"Оскар"-ын шагнал авсан дүрдээ орохын тулд зургаан сар ширэнгэн ойд амьдарчээ

2Балетчин Александра Билгик хөлөө хамгийн их хайрлах ёстой гэв

Ирландын балетчин Александра Билгик (Aleksandra Bilgic)-ийн хувьд бүжиглэх бол түүний амь амьдрал аж. Ямар ч төрлийн бүжигчин хөлөө л хамгийн их хайрлах хэрэгтэй байдаг. Байнга бие халаалт хийж, гэмтэл бэртлээс сэргийлэх ёстой гэнэ. Мөн үүний хажуугаар хоолны чанд дэглэм сахиж, эм тан хэрэглэх болдог гэдгийг тэрээр хэлсэн юм.

Балетчин Александра Билгик хөлөө хамгийн их хайрлах ёстой гэв

3Домогт зураачийн дүрийг бүтээхийн тулд 10 жил бэлтгэжээ

Америкийн алдарт зураач Жэксон Поллок (Jackson Pollock)-ийн дүрийг бүтээхийн тулд жүжигчин Эд Харрис (Ed Harris) 10 жил биеэ бэлтгэжээ. Поллокийн талаарх бүх ном, сонин уншиж, нэвтрүүлэг үзэж, түүний уран зургийн үзэсгэлэнгээр зочилж, Поллок шиг тамхи татаж, түүний гэрт очиж, орон дээр нь унтаж байсан гэнэ. Тэр ч бүү хэл өөртөө студи бэлдэж зураг хүртэл зурж сурсан гэнэ. Мөн кинонд зориулж Поллокийн зургийг өөрөө дуурайж зуржээ.

Домогт зураачийн дүрийг бүтээхийн тулд 10 жил бэлтгэжээ

4Дугуйчин Тэйлор Финней маш хүнд бэртсэн ч жилийн дараа эх спортдоо эргэн иржээ

Дугуйн  спортын мэргэжлийн тамирчин, дэлхийн аварга Тэйлор Финней (Taylor Phinney) бол асар тэсвэр хатуужилтай нэгэн. Тамирчин хүний хувьд гэмтэл бэртэл бол спортын нэг хэсэг гэдэг.

Тэйлор 2014 онд уралдааны үеэр зүүн хөлнийхөө тахилзуур яс, шилбэний ясаа хугалжээ. Жилийн дараа хэзээ ч мөхөшгүй итгэл найдвар болон эмч нарын хүчээр эх спортдоо эргэн иржээ.

Дугуйчин Тэйлор Финней маш хүнд бэртсэн ч жилийн дараа эх спортдоо эргэн иржээ

5Хоакин Феникс дүрээ бүтээхийн тулд бараг галзуурах дөхжээ

Жүжигчин Хоакин Феникс (Joaquin Phoenix) дүрдээ орохын тулд маш сайн бэлддэг нэгэн. “Gladiator” кинонд зориулж тэрээр жин хасаагүй ч тулааны урлагаар хичээллэж, сэлмээ гаргууд эзэмшихийн тулд хаа явсан газраа сэлэм авч явдаг байв. “Walk the Line” кинонд дүр бүтээхдээ тэрээр дуулж, гитар тоглож сурчээ.

Хоакин Феникс дүрээ бүтээхийн тулд бараг галзуурах дөхжээ

6Майкл Жорданг муу үсэрдэг гэж голдог байжээ

Бие бялдраа хөгжүүлж, аль нэг багт гологдохгүйн тулд домогт тамирчин маань маш их хичээжээ. Түүнийг сургуульд байхад нь  муу үсэрдэг гээд багаасаа хассан сагсан бөмбөгийн баг олон байжээ. Тиймээс тэрээр өдөр бүр зуу зуун үсрэлт, шидэлт хийж өөрийгөө бэлтгэжээ.  Түүний хуучин дасгалжуулагч түүнийг нөр хөдөлмөрийн үр дүнд домогт тамирчин болсон гэж онцолж байв.

Майкл Жорданг муу үсэрдэг гэж голдог байжээ

7Жессика Врайт загвар өмсөх ямар хэцүү гэдгийг харуулав

Төгс бие галбиртай байхыг шаарддаг загварын ертөнцөд ажиллах ямар хэцүү вэ гэдгийг Америкийн модель олон нийттэй санаа бодлоо хуваалцжээ. Өдөрт олон цагаар дасгал бэлтгэл хийж, хоолны чанд дэглэм барьж, гоо сайхны мэс засалд ч орох шаардлага гардаг гэнэ.

Мөн охид дарамт шахалтыг даван туулахын тулд эм тан ихээр хэрэглэдэг гэнэ. Зарим охид модель болохын хажуугаар давхар ажил хийж зардлаа нөхдөг аж.

Жессика Врайт загвар өмсөх ямар хэцүү гэдгийг харуулав

8Аварга загасанд гараа алдсан ч дэлхийн хамгийн чадварлаг серфингийн тамирчин

Беттани Хамильтон (Bethany Hamilton) бол Хавай гаралтай мэргэжлийн серфингийн тамирчин юм. Бага байхаасаа л тамирчин болохыг хүсдэг байв. Гэхдээ 13 насандаа аварга загасны дайралтад өртөж нэг гаргүй болжээ. Энэ нь түүнийг далайгаас холдуулаагүй юм. Ердөө 26 өдрийн дараа тэрээр эргээд далайд гарсан гэнэ.

Өнөөдөр тэрээр бүх цаг үеийн серфингийн шилдэг 50 тамирчны нэгд тооцогддог юм. Түүний амьдралаас сэдэвлэн “Soul Surfer” гэх кино бүтээжээ.

Аварга загасанд гараа алдсан ч дэлхийн хамгийн чадварлаг серфингийн тамирчин

9Гэмтлээс болж карьераа дахин эхлүүлсэн бүсгүй

Зуны олимпийн тэмцээнд таван удаа оролцсон цорын ганц  тамирчин бол Америкийн дугуйчин Жорж Хинкапье (George Hincapie) юм. Тэрээр эгэмний ясаа хугалж, цочмог халдвар тусаж, бугуйгаа хугалж, судас бүдүүрэх өвчин тусаж байсан юм.

Гэмтлээс болж карьераа дахин эхлүүлсэн бүсгүй

1028 жилийн дараа “Терминатор” кинонд дахин тоглохын тулд биеэ бэлджээ

Хүүгээ дөнгөж төрүүлснээс хэдэн сарын дараа “Терминатор” киноны шинэ ангид тоглохын тулд Линда Хамильтон (Linda Hamilton) шаргуу дасгал сургуулилт хийжээ. 28 жилийн өмнөх өөрийн дүр шигээ бие бялдартай болохын тулд 61 настай Линда маш их хичээжээ.

28 жилийн дараа "Терминатор" кинонд дахин тоглохын тулд биеэ бэлджээ

11ДАШТ-ий үеэр аавыгаа барьцаалагдсаныг мэдсэн ч талбай дээр тасралтгүй 90 минут тогложээ

2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр Нигери улсын шигшээ багийн ахлагч Майкл Жон Оби (Mikel John Obi)-гийн аав хулгайлагдсан байна. Аргентиний багтай хийх тоглолтод бэлдэж байхад нь түүн рүү нэгэн танихгүй хүн залгаж “Барьцааны мөнгө өгөхгүй бол аавыг чинь ална” гэж сүрдүүлсэн аж. Оби энэ талаар хэнд ч хэлээгүй байна. Ийнхүү 190 сая хүний итгэл найдварыг унагаахгүйн тулд тэрээр аавыгаа хулгайлагдсаныг мэдэж байсан ч 90 минут тогложээ.

Хожим долоо хоногийн дараа түүний аавыг цагдаа нар аварсан байна. Одоогоор аав нь эмнэлэгт хэвтэж байгаа аж.

ДАШТ-ий үеэр аавыгаа барьцаалагдсаныг мэдсэн ч талбай дээр тасралтгүй 90 минут тогложээ

12Гэдэс нь мушгиж байсан ч шавартай намагт сэлжээ

Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) бол кино, дүрдээ өөрийгөө бүрэн зориулж чаддаг жүжигчин юм. Тухайлбал, тэрээр “True Lies” кинонд зориулж зургаан сар танго бүжгээр хичээллэжээ. Үүгээр олж авсан чадвар түүнд дараа нь “Junior” кинонд тоглоход нь их тусалсан гэнэ. Арнольд 1967 онд балетаар хичээллэж байжээ.

Жүжигчин маань “Predator” кинонд тоглож байхдаа их зүдэрчээ. Зураг авалтын үеэр санаандгүй байдлаар бохир ус уусны улмаас гэдэс нь гүйлгэж 11 кг жин хасаж байв. Үүрийн 03.00 цагт зураг авалт эхлэхэд Арнольд хүйтэн шавартай намгаар сэлэх шаардлага гарсан гэнэ. Мөн тус зураг авалтын үеэр Арнольд хуримаа хийж, ердөө гуравхан өдрийн бал сарын аялалд явжээ.

Гэдэс нь мушгиж байсан ч шавартай намагт сэлжээ

13Онгоцны үйлчлэгчийн ажил амар биш

“Youtube”-ийн од Эшли Смит (Ashley Smith) өөрийн бичлэгээрээ он


Амжилт Хэзээ Ч Амархан Ирдэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.