Монгол бүсгүйн тоглосон Солонгос кино тун удахгүй нээлтээ хийх гэнэ. Энэ сарын 8-ны өдрөөс тус улсын кино театруудад гарч эхлэх “Юн Сүн” кинонд монгол жүжигчин Б.Янжиндулам тогложээ.
Тэрбээр гол дүрийн Юн Сүн охины хойд эхийн дүрийг бүтээх аж. Өмнө нь Б.Янжиндулам Солонгост “Зовлон” гэх тайзны жүжигт тоглож байсан юм. “Юн Сүн” кинонд гол дүрийн залуу бүсгүй биеийн тамирын багшдаа дурлах аж.
Улмаар хайр сэтгэлээс нь гадна, аав нь Монголоос хойд ээжийг нь дагуулж очсоноор ээдрээт үйл явдал өрнөдөг байна.