Дэлхийн Хамгийн Хөөрхөн Охин

3aea6541157fca862d132902b915bbf3-768x553

Кристина Пименова гэх найман настай энэ охиныг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж нэрлээд байгаа. Саяхан “Vogue Bambini” сэтгүү­лийн нүүрэнд зургаа ава­хуулсан түүний Facebook  хуудас хоёр сая like-тай, Instagram хуудас нь 416 мянган дагагчтай юм. Охины царай­лаг төрх, насандаа баймгүй дэгжин хувцаслалт нь олны хайрыг татдаг учраас түүнийг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж нэрлээд байгаа юм.
2005 онд Москвад төрсөн Кристина гурван настайгаасаа Armani, Benetton, Fendi, Roberto Cavalli зэрэг брэндийн хүүхдийн коллекцийн сурталчилгаанд тоглож эхэлжээ. Түүний хээнцэр төрхийг өхөөрдөх нь дийлэнх байхад охиноо багаас нь буруу хүмүүжүүлж, ил задгай хувцас өмсгөлөө гэсэн шүүмжлэл эцэг эхэд нь байнга ирдэг гэнэ.  Охиныхоо үнэнч фэн болох ээж нь олны шүүмжлэлийг үр харгалзан Кристинагийн олон нийтийн сүлжээн дэх зургуудыг байнга шинэчилдэг бөгөөд охин нь бусад хүүхдийн адил зөв хүмүүжиж байгаа хэмээн ярилцлага өгчээ. Харин түүнээс илүүтэй охиныг нь чиглэсэн олон нийтийн хандлагад эрүүл бус зүйл ажиглагддаг гэдгийг Кристинагийн ээж ярьжээ. 10 нас ч хүрээгүй жаахан охины зурагны дор “урт сайхан хөлтэй юм”, “хонгор минь”  гэх мэт зохисгүй сэтгэгдэл олноор нь бичсэн байдаг төдийгүй гэрлэх санал хүртэл тавьж байсан гэнэ.

Image result for Кристина Пименова


Дэлхийн Хамгийн Хөөрхөн Охин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.