Э.Намуунаагын Хуучин“НӨХӨР” Анх Удаа…

43-4-590x437

Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун ирээдүйтэй жүжигчин гэдгээ СУИС-ийн оюутан байх цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон дүрээр харуулж чадсан авьяаслаг бүсгүй. Нам гүмхэн явсан тэрбээр олны аманд үе үехэн орчихдог гэмтэй болж. Одоо л гэхэд Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяртай амьдралаа холбоод байгааг хэн хүнгүй мэдэх болсон. Тэд хоёул тус тусын хоёр үртэй. Эрхэмээгийн эхнэр нь түүнтэй ихэд төстэй эмэгтэй байдаг талаар хэвлэлээр зураг хөрөгтэйгээ багагүй л гарч байсан. Харин Намуунаагийн хоёр үрийн эцэг хэн бэ гэдгийг үл мэдэх хүн цөөнгүй байх. Тэгвэл тэр хүн бол Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Хоромхон” клубийн гол тоглогч, Монгол Улсын шигшээ багийн лидер гэж үнэлэгддэг Х.Цэнд-Аюуш юм.samsung galaxy tab s3 9 7 custodia Үүний зэрэгцээ тэрээр “MCS coca cola” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэж байгаа

.

Жүжигчин бүсгүй, хөлбөмбөгч залуу хос анх сурагч байхаасаа үерхэж явсаар гэр бүл болсон хэдий ч ийнхүү 10 жилийн ойтойгоо ч золгож амжилгүй хоёр тийш болцгоожээ. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх гоолын эзэн залууг мэргэжил нэгтнээр сольсон Э.Намуун, хосын амьдралд нэр цэвэр яваагүй Г.Эрхэмбаяр нар ийнхүү хоёр дахь амьдралаа зургуулаа эхлүүлээд буй. Анх хосын амьдралаа хоёроор эхлүүлсэн тэдний тус тусын амьдрал дөрөв, тавуулаа болсон ч, сэтгэл хэмээгч удирдлагагүй хүчинд автан, өнөөдөр хамтын амьдралаа ийнхүү үржүүлж, өөрсдийгөө хичээж, үрс нь жаргалтай явна.


Э.Намуунаагын Хуучин“НӨХӨР” Анх Удаа…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.