Хувцас загварын мэдрэмжтэй стиллэг та бүхэндээ зориулан 2018 оны намар, өвлийн тренд хувцаснуудыг багцлан хүргэж байна.
VIBRIANT VOLOURS
Ганцхан зуны улиралд өнгө өнгийн хувцас өмсөнө гэдэг нь хуучинсаг ойлголт юм. Хэдийгээр халуун дулаан өдрүүд өнгөрсөн ч өвлийн цагаан улиралд хурц тод өнгө нь шийдэмгий цогтой харагдуулах болно.
BEANIES
Намар болж сэрүү орж байгааг илтгэх зүйл бол малгай. Энгийн байдлаас үл хамааран малгай өмсөх нь өндөр загварын мэдрэмжтэйг илтгэх болно.
PLAID
Том урт хүрмээ та юбка, жийнс, өсгийтэй гутал, пүүз, кэт алин дээр нь ч өмссөн гайхалтай харагдах болно.
Монокроматик костюм
Энэ монокроматик костюм нь хүчирхэг төрхийг харуулж байдаг. Гоёмсог өнгөт эдгээр өнгийн костюм нь ажил хэрэгч мөн чөлөөт стиль аль алийг нь хослуулан харуулна.
“BABY” BAGS – Жижиг цүнх
Сонгодог дүрс, энгийн өнгө, жижиг хэмжээ ТӨГС ЗОХИЦОЛ.