Нэгэн хос 60 гаруй жил хамтдаа аз жаргалтай амьдарч гэнэ. Тэдэнд нэг нэгнээсээ нуух зүйл огт байсангүй боловч зөвхөн эхнэрт нь ганц нууц байжээ. Тэдний хувцасны шүүгээний дээд тавиур дээр нэгэн хайрцаг байдаг байв. Нөхөр нь түүнийг нэг ч удаа онгойлгож харж байсангүй. Хоёулаа хөгшин болсон үед эхнэр нь нууцаа тайлахаар шийджээ. Тэгээд нөхрөөрөө нөгөө хайрцагаа авахуулж нээхэд дотор нь гоёмсог оёсон хоёр хүүхэлдэй, 25000 доллар байж гэнэ.
-Энэ чинь юу вэ гэж нөхөр нь асуужээ
Эхнэр нь:
-Бидний хуримын өмнө нь эмээ маань надад хамтын амьдралын нууцыг хэлж өгсөн юм аа. Тэр хэрэв нөхөртөө уурлах хэрэг гарвал түүнтэй бүү хэрүүл хийж бай. Зүгээр л чимээгүйхэн хүүхэлдэй оёж бай гэсэн юм гэжээ.
Нөхрийнх нь нүдэнд нь нулимс цийлэгнэн:
-Үгүй энд чинь зөвхөн хоёрхон л хүүхэлдэй байна ш дээ.Тэгээд энэ мөнгө чинь юу юм бэ гэж асуужээ.
Тэгэхэд эхнэр нь:
-Энэ мөнгийг өөрийн оёсон хүүхэлдэйнүүдээ зарж олсон юм гэж хариулжээ.