“25-р суваг” телевизийн бүтээл “Making The Band” реалити шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “Mixx” хамтлаг тус шоуны хамтлагуудаас хамгийн чанартай уран бүтээлүүд гаргасан хамтлагаар нэрлэгддэг. Хамтлагийн гишүүн Тэмпо хамгийн сүүлд “Ex Calling” нэртэй дуугаа гаргаж олныг багагүй гайхшруулаад авсан бөгөөд үүний араас өөрийн экс найз бүсгүй болох Шүүдэрцэцэгтэйгээ хамт сурталчилгааны зураг авалтад оролцон шуугиан тарьсан. Өөрийн цахим хуудаснаа энэ бүхнийг ердөө л ажил хэмээн тайлбарласан түүний харцнаас хайрын оч бадарсан хэвээр байсныг олон нийт хэдийнээ анзаараад амжжээ. Гэсэн хэдий ч ердөө л ажил хэргийн холбоотой гэдгээ илэрхийлсэн тэрээр охид эмэгтэйчүүдэд чиглэсэн сургаал ишлэл үргэлж л нийтэлдэг. Энэ удаад тэрээр охидыг хууртахаа болихыг сануулсан бөгөөд “Гоё машинтай сайхан хувцасласан залуу болгон, сайн залуу байдаггүйг хэзээ ойлгох вэ? Охидуудаа, хэзээ та нар хууртахаа болих вэ…” хэмээсэн байна. Экс хайртаасаа өмнө ч хойно ч өөр эмэгтэйтэй байж үзээгүй гэдгээ дурдсан тэрээр одоог хүртэл ганц бие хэвээр л явна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn