Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Испаний социалист засгийн газар иргэдийн бэлгийн харилцааг ямар тохиолдолд харилцан зөвшилцсөнд тооцохыг нарийн заасан хуулийг батлахаар хэлэлцэж байна.

 32595

Уг хуулийн дагуу “тийм” гэж зөвшөөрснөөс бусад бүх тохиолдлыг хүчингийн хэрэгт тооцох юм. Чимээгүй байхыг хүртэл харилцан зөвшилцөөгүй, хүчээр үйлдсэн бэлгийн харилцаа гэж үзэх гэнэ.

Энэхүү хуулийн санаа саяхан Испанид дуулиан тарьсан хүчингийн хэргээс үүдэлтэй бий болжээ.

Улангассан бухнаас зугтаж гүйдэг уламжлалт наадмын үеэр Памплона хотод таван эр 18 настай бүсгүйг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарч байв. Эрчүүдийн хоёр нь гэмт үйлдлийнхээ дүрсийг гар утсан дээрээ бичиж авсан байжээ. Гэтэл дүрсэн дээр хохирогч бүсгүй ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, чимээгүй байсан нь шүүгчдийн анхаарлыг татаж, уг хэргийг хүчингийн хэрэг биш, харилцан зөвшилцсөн харилцаа гэж дүгнэн хөнгөн ял оноохоор болсон юм.

Одоогийн хуулиар айлгаж сүрдүүлсэн, хүч хэрэглэснийг баталж байж хүчингийн хэрэгт тооцуулдаг. Дээрх хэргийг шүүсэн явдал иргэдийг бухимдуулж, Испани даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэж байжээ.

Шинэ хуулийг санаачилсан Испаний засгийн газрын шадар сайд бөгөөд тэгш эрхийн асуудал хариуцсан сайд Кармен Калво Поято “Хэрвээ эмэгтэй ‘тийм’ гэж тодорхой хэлээгүй л бол бусад бүх тохиолдол эсэргүүцсэнд тооцогдоно” гэж тайлбарласан байна. Хуулийг боловсруулахад ажилласан А Коруна Их сургуулийн профессор Патрися Фаралдо Кабана зөвшөөрснөө зөвхөн үгээр илэрхийлэхгүй, бас биеийн дохио зангаагаар харуулж болно гэдгийг хэлжээ.

“Хохирогч эсэргүүцэхгүй байсан ч зөвшөөрөөгүй бол хүчинд тооцогдоно. Хэрвээ эмэгтэй нь нүцгэн, идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, таашаалтай байгаа бол мэдээж зөвшилцсөн гэсэн үг. Хэрвээ эмэгтэй нь уйлж, хийлдэг хүүхэн шиг хөдөлгөөнгүй, таашаахгүй байгаа нь тод харагдвал зөвшилцөл биш юм” гэж тэр тайлбарлажээ.

Испаний шинэ хуультай ижил төстэй хууль энэ сарын эхнээс Шведэд хэрэгжиж эхэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хуралдааныг дөрвөн удаа зохион байгуулж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.