С.Төгсийн экс Н.Эрдэнэцогт банди нарыг айлгаад ирлээ гэв

Модель С.Төгсийн экс нөхөр Н.Эрдэнэцогт “Man Of The World” тэмцээнээс “Усны хувцасны төрөл”-д шилдгээр шалгарч нэг алт, нэг мөнгөн медалийн эзэн болсон тэрээр өөрийн авчирсан бэлгийг дуудлага худалдаагаар оруулан хамгийн өндөр үнэ хүргэн зарж чаджээ. Тус дуудлага худалдаанаас олсон ашгаа сайн үйлсийн аянд зарцуулсан тэрээр монгол түмэндээ дуулгахдаа “1 Алтан медаль, 1 хүрэл медальтай л буцах боллоо доо. Түрүүлж чадсангүй ээ. Тавилттай жүжигт нь хөлөө чилтэл л зогслоо.  Яаж зүтгүүлэхийг яаруу тодоор хэд хоног л харлаа. За яахав яахав, олон орны, газар газрын банди нарт Монгол залуу ямар байдгийг харуулж, ойлгуулж, мэдрүүлж /айлгаж/ хангалттай өөрийгөө нотолж чадсан болохоор харамсах зүйл алга аа. Бүх цаг үед дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ээжийгээ,  хайрыгаа, найзуудаа зөндөө саналаа. Гэрийн зүг гэлдрэх цаг болжээ, очоод хийх ажил ч их байна. Ахиад баярлалаа” хэмээсэн байна.


С.Төгсийн экс Н.Эрдэнэцогт банди нарыг айлгаад ирлээ гэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.