“BANGTAN BOYS” хамтлагийн цомог хамгийн их борлуулалттай CD-гээр тодорчээ

712-1532069867bangtan-boys-bts_20180518_121727
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын “К-рор”-ийн супер од “Bangtan Boys” хамтлагийн “Love Yourself: Answer” цомог Америкийн цахим худалдааны “Amazon.com” сайтны СD-ний төрөлд урьдчилсан захиалгын эхний өдөр хамгийн их борлуулалттай СD-гээр тодорсон байна.
Наймдугаар сарын 24-нд гарах уг цомгийн урьдчилсан захиалга лхагва гарагт эхэлсэн бөгөөд энэ цомог CD болон винил төрөлд хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон гэж “Amazon” цахим хуудас мэдээлэв.
Өнгөрсөн онд болон энэ оны тавдугаар сард тус хамтлагийн гаргасан “Love Yourself: Her”, “Love Yourself: Tear,” хоёр цомог өмнө нь мөн адил хамгийн их борлуулалттай цомгоор тодорч байсан байна. Энэ удаагийн цомог нь дээрх хоёр цомгийн үргэлжлэл бөгөөд “Bangtan Boys” хамтлагийн шинээр гаргасан 7-н нэмж орсон байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

“BANGTAN BOYS” хамтлагийн цомог хамгийн их борлуулалттай CD-гээр тодорчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.