Харааны ШИЛ үү, контакт ЛИНЗ үү?

Capture

Нүд бол хамгийн эмзэг эрхтэн. Түүнийгээ хамгаалах нь энгийн мэт ч төвөгтэй асуудал юм. Ялангуяа нүдний харааны асуудал бол бүр ч төвөгтэй шүү дээ. Өөрийн тань хувийн хэрэглээнээс хамааран харааны шил үү, контакт линз үү гэсэн сонголтыг хийнэ. Амьдралын хэв маяг, дүр төрх, төсөв мөнгө, хэрэглээ, тухтай байдал эсэхийг харгалзан сонголтоо хийхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө.
Сонголтоо хийхээс өмнө аль нэг тал дээр туйлшраад хэрэггүй гэдгийг санаарай. Аль алинд нь сайн тал ч бий, муу тал ч бий.

Контакт линзний сайн болон муу талууд

САЙН ТАЛ МУУ ТАЛ
  • Контакт линз харааны шилийг бодвол нүдэнд илүү ойр байж өгдөг учир алс холын зүйлсийг харахад илүү нэмэртэй.
  • Зарим хүмүүст контакт линз зүүхэд нүд аргах, хорсох, улайх шинж тэмдгүүд илрэх асуудал тулгардаг. /Ийм үед нүдний эмнэлэгт үзүүлж, цаашид зүүх үгүйгээ тогтоолгосон нь дээр./
  • Сагсан бөмбөг, теннис, йог гэх мэтчилэн дасгал хөдөлгөөн хийж байхад танд саад болохгүй.
  • Контакт линз нь нүдэнд чинь очих хүчилтөрөгчийг багасгадаг учир нүдийг хуурайшуулах тал бий.
  • Хувцасаа өмсөж байхад ч тэр контакт линз огтхон ч төвөг удахгүй.
  • Хэрвээ дийлэнх цагуудад контакт линзтэй компьютерийн ард суувал нүдний харааны синдромтой болох магадлал их.
  •  Цаг агаарын үзэгдэл ч тэр контакд линзэнд нөлөөлж чадахгүй.
  • Контакт линз зүүхийн тулд маш онцгой анхаарал хэрэгтэй. Өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэвэр наад захын гараараа зүүхээс зайлсхийх гэх мэтээс авхуулаад. Хэрвээ та үүнийг мөрдөж чадахгүй бол контакт линзний хэрэглэээ танд зохихгүй байх.
  • Хэрвээ нүднийхээ өнгийг өөрчилж үзмээр байвал контакт линзээр л асуудал шийдэгдчихнэ. Онцгой баяруудад контакт линз чамайг бүр ч онцгой харагдуулана.
  • Контакт линз нь их мэдрэмтгий учир гал, халуун уур гэх мэтээс хол

 

Харааны шилний сайн болон муу талууд

САЙН ТАЛ МУУ ТАЛ
  • Харааны шил зүүх нь нүдийг цочроох, эсвэл нүдний халдвар бий болох магадлалыг бууруулдаг.
  • Харааны шил ойролцоогоор 12мм (0,5 инч) нүдэнд харагдах бөгөөд энэ нь периферийное хараанд тань сөрөг нөлөө учруулна.
  • Хэрвээ нүд чинь хуурайшилттай, эсвэл улайдаг бол харааны шил нь линз шиг асуудлыг улам илүү хурцдуулахгүй.
  • Зарим хүмүүсийг харааны шил нь нүүрнийх нь төрхийг нууж онцгүй  харагдуулах талтай.
  • Харааны шил нь линзийг бодвол хамаагүй хямдхан бас удаан хэрэглэээтэй.
  • Хүйтэн сэрүүн цагт шил нь цанатаж харахад хүндрэл учруулдаг.
  • Жил ирэх тусам шилний арамнууд илүү загварлаг зүүхэд хүртэл эвтэйхэн болсон. Магадгүй харааныхаа шилээр загвараа ч тодорхойлж болох юм.
  • Шилний арам нь хамар болон чихэн дээр тогтдог. Гэвч зарим тохиолдолд нухах, холгох, хавчих гэх мэт саад бэрхшээлийг ч учруулдаг. Удаан энэ байдалтай явснаар цаашид ямар ч шил зүүсэн тухтай байдлыг үүсгэх болно.

Контак линз, харааны шил….. эсвэл хоёулаа юу?

Контакт линз нь илүү нимгэн, удаан хэрэглээтэй чамин болж байгаа дэвшилтэд технологид талархах хэрэгтэй байх. Түүнчлэн шилний загвар олширч цилиндр, хамелеон гэх мэт боломжууд байгаад ч бас баярлах нь зүйтэй.

Линзийг олон цагаар буюу 10-12 цагаас илүү зүүх нь сөрөг дагавартай гэдгийг үргэлж санаж байгаарай. Чухал тохиолдолд линз, бусад өдрүүдэд шил хэмээж хоёуланг тохируулж зүүвэл ч болохгүй зүйл байхгүй шүү дээ. Мэдээллийн 70%-ийг хангаж байдаг эрхтхэн бол нүд. Түүнийгээ хайрлахын тулд сайн газраас сонголтоо хийх нь зүйтэй.

Эх сурвалж: allaboutvision.com


Харааны ШИЛ үү, контакт ЛИНЗ үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.