Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ

news_72619_1

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Б.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон. Тэрээр шагналын бүх мөнгөө хамт уралдаанд оролцсон найз Б.Азбилэгийн өнчин үлдсэн дүү нарт хашаа байшин авч өгөхөд зарцуулжээ.

Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Энхсайхан хэлэхдээ “Яг нэр шигээ охин гэвэл Б.Энхриймааг хэлнэ. Шагналын бүх мөнгөө хандивлах сэтгэл айлын энхрий охиноос гарлаа гэж үү гэж бодоход хүрсэн. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой болсон. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б.Азбилэгийн маань эгч /агсан/ зургадугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм.

Таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр юм.  Хамтдаа оролцсон охид маань хэдийнэ найз нөхөд болж, бие биендээ тус дэм боллоо. Өргөө цагаан гэрт нь гэрэл гийж, инээд хөөр цалгиж байх болтугай” гэжээ.


Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.