Одоо цагт айл бүр гэртээ wifi төхөөрөмж ашиглах болсон. Энэ нь хүн бүр өөрийн дураар интернэт ашиглах боломж олгож байдаг хэдий ч ашигтай шигээ аюултай зүйл юм. Ялангуяа бага насны хүүхдэд хор хөнөөлтэй байдаг гэсэн судалгаанууд бий. Хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Унтахдаа төхөөрөмжөө унтраахгүй байх, унтхынхаа өмнө орондоо хэвтээд утсаараа интернэт ашиглах, дэрэн доороо утсаа хийж унтах зэрэг нь тархины эрүүл мэндэд хамгийн хортой.
Wifi – ын хөр хөнөөл
Тархины эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг
Wifi нь тархинд хамгийн ихээр нөлөөлдөг учраас санах ой муудах, аливаад зүйлд төвлөрөх чадамжийг бууруулж байдаг
Нойргүйдэл үүсгэнэ
Цацраг туяанаас болж хүн унтаж чадахгүй орондоо хөрвөөж, унтсан ч тав тухгүй унтаж, өглөө сэрэхэд бие хүнд, толгой өвдөж байгаа мэт сэрдэг. Ялангуяа байнгын Wifi – тай орчинд ажилладаг хүн нойргүйдэлд өртөх магадлал өндөр байдаг. Харин нойргүйдэл амьдралд ямар хөнөөлтэйг бид сайн мэднэ.
Хүүхдийн хөгжилд хор хөнөөлтэй
Эсийн хөгжил цаашлаад ургийн бойжилтонд сөрөг нөлөөтэй байдаг. Өсөж байгаа хүүхдийн хөгжилд хор хөнөөл учруулдаг.
Хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг
Цахилгаан соронзон цацраг идэвхжхийн хэрээр хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг.
Эр бэлгийн эсийн хөдөлгөөний саармагжуулдаг
Wifi – ын хүн төрөлхтөнд учруулж байгаа хамгийн хортой зүйлийн нэг бол эр бэлгийн эсийн хөдөлгөөний саармагжуулж үр тогтох боломжийг багасгаж байдаг. Цаашлаад хэвийн бус жирэмслэлт бий болж, ургийн гажигтай төрөх эрсдэл нэмэгддэг.
wifi – аас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
– Утсаараа бага ярь, текст бичих нь арай бага хор учруулна
– Орондоо орохынхоо өмнө wifi – ын төхөөрөмжөө унтрааж, тогноос салгаж байх
– wifi ашиглаагүй ч утсаараа хүүхдээ бүү тоглуул. Хүүхдэд богино долгионы давтамж нөлөөлдөг
– Унтахдаа утсаа аль болох өөрөөсөө холб байлгах хэрэгтэй. Олон өрөөтэй бол унтлаганы өрөөнөөс өөр газар утсаа тавих
– Жирэмсэн үед гэдэс буюу ургийнхаа ойр гар утсаа бүү тавь
– Цахилгаан соронзон цацрагийг багасгахын тулд гэртээ утастай утас буюу гэрийн утас ашигла
– Утсаа халаасандаа бүү хий
– Wifi – ын төхөөрөмжийг унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бүү байрлуулаарай
Г. Сувд