Хуурамч үнэртэй усыг таних нь

Сүүлийн үед хуурамч зүйлийг жинхнээс нь ялгахын аргагүй адилхан хийсээр л байна.  Гэхдээ жинхэнэ үйлвэрлэгчид чандын нууц бий. Тиймээс дараах 9 аргыг танд хүргэж байна. Ер нь аливаа брэндийг худалдан авахдаа албан ёсны дэлгүүрээс авах эсвэл албан ёсны хуудсаар дамжин ямар сав баглаа, тамга тэмдэгтэй байгааг сайтар ажигласаны дараа худалдан авалт хийгээрэй.Гялгар сав баглаа 

Жинхэнэ үнэртэй усны сав баглаа ч төгс байдаг. Нягт, элдэв үрчлээс, гэмтэл байхгүй савандаа яг тав таарсан байдаг. Тиймээс гаднаасаа өө сэвтэй харагдвал сайтар шалгах хэрэгтэй шүү.

Цаасан хайрцаг 

Цаасан хайрцаг нь үнэртэй усыг гэмтээхгүйн тулд хийдэг. Тиймээс дотор талыг нь нээгээд үз. Үнэртэй усыг бат суулгах бүхий зориулалттай байна. Үүнийгээ чанарын өндөр түвшиний кардоноор хийдэг.  Зүгээр сул хийж орхисон бол хуурамч гэдгийг харуулж байна.

Экологид ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг тэрхүү тойрог доторх сум зааж байгаа юм. Нэг нь хар, нөгөө нь шар байгааг анзаарч байна уу. Тиймээс тухайн үнэртэй усны албан ёсны хуудас руу орж ямар тэмдэглэгээтэй байгааг мэдэж авах хэрэгтэй.


Дизайн

Ерөнхийдөө харахад төстэй, нэр, таних тэмдэг зэрэг нь багахан ялгаатай байх тохиолдол цөөнгүй. Ганцхан үсэг ч зөрөхгүй байх ёстой.

Өнгө 

Ялгааг энэ зурган дээрээс харж болно. Брэнд үнэртэй уснууд ихэвчлэн тунгалаг, цайвар өнгөтэй байдаг. Харин элдэв химийн бодистой, хуурамч үнэртэй ус бараан өнгөтэй харагддаг.

Шилэн сав

Зургийг сайтар анзаарч хараарай. Жинхэнэ брэнд үнэртэй үс үргэлж тэгш хэмд оршдог.

Серийн дугаар

Бүтээгдэхүүн бүхэн серийн дугаартай. Энэхүү тоо нь доод талд нь бичигдсэн байх бөгөөд гадна талын цаасан саван тоотой давхцаж байх ёстой.

Лонх

Шилийг маш нарийн алдаагүй хийдэг. Багахан ч зөрүүгээгүй байх ёстой. Шүршилт хүртэл нэгэн жигд, тааламжтай цацарна гэдгийг анхаараарай.

Г.Сувд

Хуурамч үнэртэй усыг таних нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.