Цахим ертөнцийг шуугиулж буй фитнесс модель Иа Остергрен

264037891824546823492556037004579558653952n
Иа Остергрен хэмээх энэхүү бүсгүй гайхалтай сайхан урт хөл, эрүүл булчинлаг биеэрээ цахим ертөнцийг шуугиулаад байна. Тэрээр Шведийн фитнес модель бөгөөд бялдаржуулах урлагаар хичээллэдэг аж.  Хэдийнэ 34 нас хүрсэн ч 20 -той юм шиг эрүүл, чийрэг биетэй эмэгтэй юм.  Түүний өндөр нь 178 см бол хөл 108 см.
2014 оноос эхлэн инстаграм хуудаснаа өөрийн зургаа байршуулж эхэлсэн бөгөөд одоо Шведийн хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгч, фото модель болоод байна. Хүүхэд байхдаа өндөр, туранхай байсан нь дооглуулах, шоглуулах нэг шалтгаан байсан гэдэг. Тиймээс олонд гадуурхагдахгүйн тулд мөн эрүүл мэнддээ анхааран анх фитнессээр хичээллэж эхэлжээ.  Түүний нөхөр Торбиан  Остергрен ч гэсэн бялдаржуулах урлагаар хичээллэдэг бөгөөд тэд хоёр охинтой.
Тэрээр хоёр удаа төрсөн ч богино хугацаанд хэвийн жиндээ очиж, биеэ илүү эрүүл, булчинлаг  болгож чадсан юм. Анх нөхөр нь  фитнессээр хичээллэхийг ятгасан бөгөөд анхны багш нь болж байжээ. Фитнессээр хичээллэж эхлэхэд бэлхүүсний тойрог нь өөрчлөгдөөгүй ч , гар, хөл, өгзөгний булчингаа гайхалтай хөгжүүлсэнээр түүний бие тун галбирлаг , төгс болсон юм.
Иа Остергрен гэртээ болон биеийн тамирын зааланд ихэнхдээ зураг аван байршуулдаг. Түүний дотуур хувцастай хагас нүцгэн зургийг мянга мянган хүмүүс сонирхон үздэг байна. Шведийн олон өсвөр насны охид “Чи надад үнэхээр их урам зориг өгч байна! “Хүчтэй эмэгтэй” “хөл нь зүгээр л сайхан” гэсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд олон бичигдсэн байдаг. Түүний ер бусын урт хөл нь мөн нүүрэн дээрх толбонууд нь хүртэл фенүүдийнх нь хувьд жинхэнэ шүтээн болж  чадсан юм.
Түүний фото зургуудаас сонирхуулж байна

Цахим ертөнцийг шуугиулж буй фитнесс модель Иа Остергрен
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.