Таргалалт халдварладаг

35617

Өмнөд Калифорнийн их сургуулийн эмч нар цэргийн албан хаагч эцэг эхчүүдтэй хүүхдүүдийг оролцуулсан судалгаа явуулжээ. Энэ хүрээнд тэд таргалалт халдварт өвчин шиг дамждаг, үүнээс болж илүүдэл жинтэй хүмүүстэй ойр дотно байдаг хүмүүс бас жин нэмэх эрсдэлтэй байдгийг тогтоожээ.

Судлаачид статистикийн мэдээлэл болгож, M-TEENS төслийн хүрээнд авсан үзүүлэлтүүдийг ашигласан байна. Үүгээр хоол хүнс, хүрээлэн буй орчин өсвөр насныхны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Энэ удаад мэргэжилтнүүд цэргийн гэр бүлд төрсөн 1111 хүүхдийн биеийн жинд орчин тойрны нөлөөлөл ямар байдагт анализ хийсэн байна.

Ингээд дүнгээ нэгтгэтэл Эль-Пасод өсвөр үеийнхний 21% нь илүүдэл жинтэй байсан бол Вернонд 38% нь илүүдэл жинд оржээ. Илүүдэл жинтэй гэж гарсан хүүхдүүдийнх олонхийн эцэг эх нь бааздаа бусад алба хаагчид дундаа таргалалт ихтэйд тооцогдож байсан аж.

Түүнчлэн өсвөр үеийнхэн илүүдэл жинд орсон нь цэргийн баазаас холгүйхэн түргэн хоолны ресторанууд ихтэй, түүнд хүүхдүүд чөлөөтэй ордогтой холбоотой гэж таамагласан байна. Гэхдээ хамгийн гол хүчин зүйл нь мэдээж хүмүүс хоорондын холбоо гэж тэд тэмдэглэжээ.

 


Таргалалт халдварладаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.