Хорт зуршлаас болж амиа алдсан алдартнуудын гунигт түүх

Эдгээр бүсгүйчүүдийн хувь тавилан ижил. Тэд авьяаслаг, өөрийн гэсэн сонирхолтой түүх, зан араншинтай боловч тэдний сул тал нь согтууруулах ундаа, хар тамхи байсан юм. Ингээд алдрын оргилд хүрсэн үедээ хорт зуршлаасаа болж уруудсан бүсгүйчүүдтэй танилцацгаая. Тэднээс та бүхэн сургамж аваарай.

1.Дуучин Эдит Пиаф (1915−1963)

 

Францад төрсөн Эдит (Édith Piaf)-ийг жаахан байхад нь ээж нь орхиж явсан бол, аав нь Дэлхийн I дайнд тулалдахаар дайчлагдсан юм. Ийнхүү эмээтэйгээ хамт амьдрах болсон байна. Харин эмээ нь охинд төдийлөн анхаарал хандуулдаггүй байжээ. Заримдаа тэрээр Эдитийн угжинд сүүний оронд дарсыг усаар найруулж хийгээд түүнийг унтуулдаг байсан гэнэ. Эмээ нь Эдитэд анхаарал хандуулдаггүй байсан учир охиныг сохор болохыг ч анзаараагүй байна. Дайнаас ирсэн аав нь охиноо хараагүй болохыг мэдээд түүнийг өөр дээрээ авсан байна. Харин аавын талын эмээ нь охинд илүү сайн халамж тавьж байсан гэнэ. Түүний ачаар Эдит хараа орж, сургуульд явах болжээ. Хожим нь аав нь охиныхоо хамтаар Парисын гудамжинд үзүүлбэр үзүүлэх болсон аж. Ингээд 15 настайдаа Эдит кафе, бааруудаар (кабаред) дуулж эхэлсэн байна. Хожим 17 насандаа охинтой болсон ч охин нь менингит өвчнөөр нас баржээ.

20 насандаа “Жернис” бааранд үзүүлбэр үзүүлж байсан тэрээр алдартай болж. Дараа нь өөрийн овгоо Пиаф хэмээн өөрчилж, радиогийн нэвтрүүлэгт хүртэл оролцсон байна. Гэвч “Жернис”-ийн захирлыг хэн нэгэн буудан хороосон учир тэрээр дахин тус газарт үзүүлбэр үзүүлэх боломжгүй болжээ.

Дараа нь Эдит зохиолч Раймон Ассо (Raymon Asso)- той танилцаж, дуучны гараагаа эхлүүлж, дэлхий даяар алдартай болсон гэнэ. Пиаф өөрийн алдар хүндийг сайн зүйлд зориулсан юм. Дэлхийн II дайны үеэр тэрээр Германд Франц олзлогсдын өмнө дуу дуулж, гарын үсэг өгөх нэрийдлээр тэдэнд зугтахад хэрэгцээтэй зүйлсийг өгдөг байжээ. Тэрээр Германы офицеруудтай зургаа авахуулж, харин дараа нь үүнийгээ хуурамч бичиг баримт үйлдэхэд ашигладаг байсан гэнэ. Мэдээж, хуурамч бичиг баримтыг олзлогсдын сайн сайхны төлөө хийж байсан юм.

4199

Дайны дараа Эдит Пиафын шүтэн бишрэгчдийн нэг нь ирээдүйн Английн Хатан хаан Элизабет байсан бол дуучны сонирхол нь согтууруулах ундаа, хар тамхи байсан аж. Мэдээж согтууруулах ундааг тэрээр эмээгийнхээ ачаар хар нялхаасаа хэрэглэсэн учир үүнд гайхах зүйл үгүй. Харин хайртай залуу болох Марселя Серданагаа алдсаныхаа дараа Эдит хар тамхинд оржээ. 1933 онд хайртай залуу нь автын ослоор нас барж, бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орсон байна.

Пиаф 40 насандаа элэгний хатуурал өвчтэй болжээ. Хэсэг хугацаанд эмнэлэгт эмчлүүлж гарсан бүсгүй 47 насандаа  27 настай үсчин залуу Сарапод дурласан гэнэ. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа Эдит нас баржээ.

piaf

2.Дуучин Билли Холидей (1915−1959)

 

Эдит Пиаф Парис болон Европыг эзэгнэж байх үед ертөнцийн өөр нэг өнцөгт Билли Холидей (Billie Holiday) хэмээх үзэсгэлэнт бүсгүй бас л дуу хоолойгоороо дэлхийг уярааж байжээ. Билли маш залуухан гэр бүлд төрсөн бөгөөд түүнийг төрөхөд эцэг нь 16 настай байсан бөгөөд ор сураггүй алга болсон гэнэ. Биллиг нэг хэсэг хамаатнууд нь өсгөж, удалгүй католик сүмийн асрамжийн газарт өгсөн байна. Түүнийг 11 настай байхад нь ээж нь Нью-Йорк руу авч явна хэмээн өөр дээрээ авчээ. Ийнхүү Нью-Йоркт ирээд ээж нь эмсийн хүрээлэнд ажиллах болсон гэнэ. Ээж нь биеэ үнэлж, харин бяцхан Билли төрөл бүрийн зараалд явдаг байсан юм. Ингээд 15 насандаа Билли ч мөн биеэ үнэлэх болжээ. Хэсэг хугацааны дараа ээж охин хоёрыг баривчилсан бөгөөд шоронгоос суллагдмагцаа Билли өнгөрсөн амьдрал руугаа эргэн очихыг хүссэнгүй. Тэрээр Гарлемын шөнийн клубуудэд дуу дуулж мөнгө олох аргыг сонгосон аж. Ийнхүү Билли продюссеруудын хараанд өртжээ. 18 насандаа Билли хоёр дуутай болж. Түүний жааз урсгалын тоглолтууд илүү их өргөн цар хүрээг хамрах болсон юм. Биллиг Эдиттэй ихээхэн харьцуулдаг байсан бөгөөд тэрээр түүний адилаар согтууруулах ундаа, хар тамхийг ихээр хэрэглэдэг байжээ.

Billie Holiday

Билли 25 насандаа хоногт хоногт 1000 долларын цалинтай ажиллаж байсан ч олсон орлогынхоо ихэнх хувийг хар тамхинд зарцуулдаг нь түүнийг шүүхийн танхимд ороход хүргэсэн байна. Хар тамхи хэрэглэсэн хэргээр нэг жил хорьсон бөгөөд 1948 онд суллагдсаныхаа дараа Билли “Карнеги-Холл” нэртэй тоглолт хийжээ.

Ийнхүү хорих ял эдэлсэн ч бүсгүй ухаарсангүй, тэрээр үргэлжлүүлэн хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсээр л байсан юм. 1959 онд бүсгүй элэгний хатууралтай гэдгээ мэдээд уухаа больсон ч аль хэдийнэ оройтсон байлаа. Билли 48 насандаа нас баржээ.

489_1498358609

3.Дуучин Эми Уайнхаус (1983−2011)

 

Дуучин Эми (Amy Winehouse) өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө урлагийн ертөнцөд маш эрчимтэйгээр нэр хүндтэй болж байсан ч үүнийхээ адилаар маш хурдан уруудаж байсан юм. Тэрээр согтууруулах ундаа, хар тамхийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан учир зарим товлосон тоглолт болон зураг авалтаа түр хугацаагаар завсарлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байжээ.

2007 оны наймдугаар сард Эми эрүүл мэндийн шалтгаанаар бүх тоглолтоо хойшлуулсан байна. Өөрийн нөхөр болох Блейк Филдер-Сивилломын хамтаар тэрээр эмнэлэгт хэвтсэн боловч тав хоногийн дараа зугтсан аж. Эмигийн гэр бүлийнхэн охиныхоо донтолтын шалтгааныг нөхөртэй нь холбож байв. 2008 онд Эмигийн нөхөр хүн зодсон хэргээр 27 сарын турш  хоригдох ял сонссон байна. Блейкийг хоригдож байх үед тэд гэрлэлтээ цуцлахаар болсон ч нөхрөөсөө салсан Эми согтууруулах ундаа, хар тамхиа хэрэглэхээ зогсоосонгүй.

81cea180a26acd77c9010837fdc1fade

2011 оны зургадугаар сард Эми дахин тоглолтоо хойшлуулсан байна. Белградад болсон тоглолтын дараа продюсерууд нь дараагийн тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүй болсон гэнэ. Эми хөл дээрээ тогтож чадахгүй, үгээ хольж, заримдаа бүр мартаж байжээ. Тоглолт цаг гаруй үргэлжилсэн ч тэрээр огтхон ч дуулаагүй аж. Харин үзэгчид түүнийг ийнхүү сүүлийн удаа харсан байна.

2011 оны долдугаар сарын 23-ны өдөр Эмигийн цогцсыг Лондон дахь гэрээс нь олжээ. Нас баралтын шалтгаан нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зүрхний шигдээс байсан аж. Бүсгүйн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хэвийн хэмжээнээс тав дахин их байсан гэдэг.

amywinehouse-hero-79697081

4.Дуучин Уитни Хьюстон (1963-2012)

 

“Бие хамгаалагч” кино төдийгүй олон сайхан уран бүтээлээрээ дэлхий дахинаа алдаршсан Америкийн нэрт дуучин Уитни Хьюстоныг 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд ухаангүй байхад нь олсон. Үхлийн шалтгаан нь мөн л хар тамхи. “I will always love you” дуугаараа үзэгчдийг бишрүүлсэн түүний охин ч удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэрт дуучны хувь заяа ийнхүү эмгэнэлтэйгээр төгссөнд түүний нөхөр Бобби Брауныг буруутай хэмээн нэг бус удаа хэвлэлээр бичиж байв. Бобби Браунтай танилцаж Уитни Хьюстон хар тамхинд орсон гэдэг. Үүний улмаас сүүлдээ хоолой нь эрс муудсан. Мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ ч өөрөө хэлж байсан.

Уитни Хьюстон зурган илэрцүүд

Сүүлдээ шинэ уран бүтээл туурвих чадваргүй болж эмчилгээ хийлгэсэн боловч тус болоогүй. У.Хьюстон, Б.Браун хоёр хар тамхи авч явж байгаад Хавайн нисэх онгоцны буудалд саатуулагдсан нь тухайн үедээ шуугиан тарьсан. 2000 оноос хойш буюу гэрлэснээсээ хойш У.Хьюстоны уран бүтээл зогсонги байдалд оржээ. Хар тамхинд орсон түүнтэй Америкийн шилдэг менежерүүд хамтран ажиллахыг хүсээгүй. Тэрээр хэд хэдэн удаа дахин тайзан дээрээ эргэн ирж шинэ уран бүтээл туурвих гэсэн боловч чадаагүй. Хар тамхи хэрэглэдэг тул түүнтэй дуу бичлэгийн студиуд хүртэл хамтран ажиллаагүй гэдэг. Мансуурагч бол найдваргүй, гэрээ байгуулсан ч хэзээ яахыг хэн ч мэдэхгүй.

5.Загвар өмсөгч, жүжигчин Анна Николь Смит (1967- 2007)

 

Анна (Anna Nicole Smith) Америкийн Техас мужид төрж өссөн юм. Анх 15 насандаа гэрээсээ зугтаж, цайны газар зөөгч хийж байжээ. Түүний сайхан дүр төрх олны анхаарлыг татаж, удалгүй шөнийн цэнгээний газар үзүүлбэр үзүүлэх болжээ. Аннаг хүмүүс 1992, 1993 онд “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн сайхан бүсгүй, мөн “Guess” брэндийн нүүр царай болж байсан гэдгээр нь мэднэ. Түүнчлэн тэрээр долоон кинонд дүр бүтээж байжээ. Анна 26 насандаа тайчигчаар ажиллаж байгаад 89 настай тэрбумтантай танилцаж, хожим гэрлэжээ. Гэхдээ 1993 онд буюу жилийн дараа тэр нөхрөөсөө салсан юм. Харин дараа нь Техасын газрын тосны магнаттай гэрлэсэн боловч нөхөр нь хоёр жилийн дараа нас барсан байна. Нөхрийнхөө хөрөнгийг өвлөж авахаар шүүхэд заргалдсан ч талаар болжээ.

Anna Nicole Smith зурган илэрцүүд

Ийнхүү Анна өрөнд орж, хоосорсноосоо болоод архи, мансууруулах бодисонд оржээ. Нэгэн удаа тэрээр маш их хэмжээгээр өвчин намдаах эм ууснаас болоод комд орсон гэнэ. Мөн энэ үеэр түүний хөхөн дэх силикон нь задарсан тул Анна эргээд л өвчин намдаагч эмнээс хараат болсон юм.

Хэсэг хугацааны дараа Анна маш сайн залуутай танилцаж архи, мансууруулах бодисноос холдсон гэнэ. Маш удаан үерхсэний эцэст Анна жирэмсэн болсон байна. Ийнхүү 2006 онд охин Даниелиннийг  төрүүлжээ.

Гэхдээ жилийн дараа буюу 2007 онд ханиад хүрч, түүний бие их муудсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэх гэтэл тэр дургүйцжээ. Оронд нь антибиотик их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн байна. Ийнхүү нэгэн орой есөн өөр төрлийн эм, антибиотик ууж нас баржээ. Учир нь тэрээр ханиад хүрснээс гадна нойргүйдэж байсан гэнэ.

Холбоотой Зураг


Хорт зуршлаас болж амиа алдсан алдартнуудын гунигт түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.