Иванка Трамп хувцасны брэндээ хаахаар шийджээ

ivanka700
МОСКВА. /АиФ/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөх Иванка Трамп өөрийн “Ivanka Trump” хувцас болон гутлын брэндээ хааж байгаагаа зарласан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.
Ийм шийдвэр гаргасан нь тэрбээр сүүлийн 17 сар гүйцэтгэж буй төрийн тэргүүний зөвлөхийн ажилдаа анхаарлаа илүү хандуулах хүсэлтэй байгаатай нь холбоотой аж. Дахин энэ бизнесээ эрхлэх эсэхээ мэдэхгүй байна хэмээн И.Трамп хэлсэн байна.
2014 онд байгуулагдсан “Ivanka Trump” брэнд нь анхандаа үнэт эдлэл гаргадаг байсан бол хожим нь гутал, хувцас гаргадаг болсон байна.
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Иванка Трамп хувцасны брэндээ хаахаар шийджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.