No Doubt хамтлагийн дуучин асан Гвен Стефани өдгөө кантри дуучин Блэйк Шелтонтой үерхэж байгаа билээ. Тэгвэл Блэйкийн экс найз бүсгүйчүүдийн нэг нь Гвений галзуу фэн байсан гэнэ шүү.
Энэ талаар 48 настай дуучин бүсгүй Жимми Киммелийн шоунд оролцох үеэрээ “Блэйк надад өрөөгөө тэр чигт нь миний зургаар дүүргэчихсэн нэг бүсгүйтэй гурван сар орчим болзож байсан тухайгаа ярьсан юм. Үнэхээр хачирхалтай хувь тавилан байгаа биз?” хэмээн ярьжээ.
Мөн Стефани найз залуугийнхаа талаар “Тэр яг л хөгжимт хайрцаг шиг. Хөгжмийн талаар дэндүү их мэдлэгтэй” хэмээн магтсан байна.
Эх сурвалж: www.TODAY.mn