Сексийн 5 мэдрэхүй

o-GUYS-FRIENDS-facebook

Тэр аялгуу, тэр үнэр, тэр харц…ммм. Хүмүүс адгуусан амьтдаас оюун ухаанаасаа гадна сексийг урлаг болгодгоороо ялгагддаг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл бидэнд 5-ын таван мэдрэмтгий эрхтэн заяасан. Таван мэдрэхүйгээрээ сексээ хачирлахын тулд…

Шинэхэн хосууд сексийн үеэр 5 мэдрэхүйгээ бүрэн дүүрэн ашигладаг. Хайртынхаа ариун нууцыг нээж амжаагүй байдаг болоод л тэр. Харин цаг хугацаа өнгөрч, бие биенээсээ уйдахын хирээр бид үнэртэхээ, харахаа, “амтлах”-аа, сонсохоо больж, сексийг үхмэл болгож орхидог.

Нүд, уруул, чих, арьс, хамар 5 бол мэдрэхүйн эрхтнүүд. Бялуу идэх, ой модонд аялахаас авахуулаад амьдралын бүх л цаг мөчийг бүрэн дүүрэн мэдэрч, таашаал авахын тулд бид энэ таван эрхтнээ сайн ашиглаж байх нь чухал. Амьдрал чинь ямар ч шинэлэг зүйлгүй болчихсон мэт санагдаж байна уу? Энэ бол 5 мэдрэхүйгээ л бүрэн ашиглахгүй байгаан шинж. Ялангуяа сексээс уйдаж эхэлвэл, хэн хэн нь өөр хүн рүү нүд унагаж харилцаанд сэв суух магадлалтай.

Сексийг секси болгохын тулд 5 мэдрэхүйгээ ашиглах нь Мэдрэмжээ асаавал секс гэдэг ямар дур булаам, дахин дахин хийгээд баймаар зүйл болохыг чи эргэн санах болно.

#1 Харааны мэдрэхүй. Хамгийн сүүлд секс хийх үеийнхээ дүр зургийг санаж байна уу? Тэр үед нүдийг чинь баясгасан хэсэгхэн “кадр”-уудыг тодхон харж чадаж байна уу? Ихэнхдээ хосууд харааны мэдрэхүйгээ сул орхиж, бие биенийнхээ визуал таашаалыг орхигдуулдаг. Хайртынхаа харааны мэдрэхүйг хөгжөөхийн тулд чи мэдээж хамгийн сайхнаараа харагдах ёстой. Өөрийнхөө үргэлж хүсдэг байсан чийрэг чанга бие, сэргэр хөх, илүүдэл өөхгүй галбираа бий болгохын тулд залхууралгүй дасгал хий. Ямар ч нүцгэн эмэгтэй гоо сайханлаг харагддаг л даа. Гэхдээ өөртөө таалагдахуйц гоо сайхантай байна гэдэг бүр л илүү оноо авчирна. Ганцхан чи ч биш, хайрт чинь ч бас энэ тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Унтлагын өрөөндөө улаавтар юмуу шаргал өнгийн бүдэг гэрэл авч тавь. Секс хийх орчин чинь ч бас та хоёрын сэрлийг хөдөлгөхүйц харагдах ёстой. Мөн ид дундаа байхдаа ихэвчлэн нүдээ аньчихдаг бол нэг удаа нүдээ нээлттэйгээр хийгээд үзээрэй. Түүний бие чинийх рүү хэрхэн уусч байгааг хар. Дараа нь бодоход шууд л авч байсан мэдрэмжээ эргэн санахуйц дүр зургуудыг нүдэндээ үлдээ.

#2 Сонсох мэдрэхүй. Зөөлөн гүн хоолойгоор хайртдаа хааяа юм шивнэж бай. Та хоёр жаахан хүүхдүүд биш шүү дээ. Чамайг хүлээж байя гэдэг үгийг зүгээр л хэлэх, чихэнд нь аяархан шивнэх хоёр шал өөр утгыг илэрхийлнэ. Тэр үед хайртад чинь төрсөн мэдрэмж ч бас сэтгэл зүрхэнд нь хоногшиж, дараа нь чиний тухай сахилгагүй бодол бодогдох бүрт тэр хоолой чинь сонсогдоно. Мэдрэмж гэдэг ийм учраас л хүчтэй гээд байдаг юм. Бие биетэйгээ бохир яриагаар ярьж сур.

#3 Хүрэлцэх мэдрэхүй. Хамгийн анх болзож байхад гарыг чинь түүний гар нэг л зөөлөн шүргэчихэд хамаг биеэр чинь цахилгаан гүйдэг байсныг санаж байна уу? Харин одоо чи түүнтэй цаг мөч тутамд хүрэлцсээр байгаад тэр сайхан мэдрэмжийг бүр мартаж орхисон байх. Удаан үерхсэн, ханилсан хосуудын хувьд хүрэлцэхээс таашаал авах нь ховордох нь аргагүй юм. Гэхдээ олон нийтийн газар бие биенийхээ өнөөхийг шүргэх, нурууг нь гэнэт зөөлнөөр илэх зэргээр хүрэлцэх мэдрэмжээ эргүүлж авчир. Биендээ үргэлж тос түрхэж зөөлөн булбарай байлга. Хайртынхаа ширүүн үстэй хэсгүүд, бахим хатуу гаранд ч бас тос түрхэж зөөлрүүлж болно. Түүний чихний омгийг амандаа хүлхэж байгаад аяархан хаз. Огцом таашаал авахын тулд хайртынхаа өгзгийг ч алгадаж болно. Чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

#4 Үнэрлэх мэдрэхүй. Сайхан үнэр нь сексийн мэдрэмжийг даруй 20 хувиар нэмэгдүүлдэг. Тиймээс унтлагын өрөөгөө онцгой шөнүүдэд үнэртэй лаагаар тойруул. Дандаа асаагаад байвал хамар чинь тэр үнэрийг танихаа болино. Тиймээс хааяа л нэг лаа тавиарай. Нэг их үнэртэй ус цацах хэрэггүй, түүний оронд шүршүүрт ороод л гараад ир. Цэвэрхэн үнэр хэзээд секси байдаг. Мөн ариун цэврийг сайн сахиж, хайртынхаа болон өөрийнхөө доодохын үнэрийг сайхан байлга.

#5 Амтлах мэдрэхүй. Чиний хайрт сексийн үед ямар үнэртэй, ямар арьстай, ямар хоолойтой болдгийг чи мэдсэн байх. Одоо харин түүнийг амтлах цаг. Секс хийхээсээ өмнө хундага дарс, гүзээлзгэнэтэй шоколад идчихвэл уруулын чинь ч, бэлгийн уруулын чинь ч амт сайхан болно. Хайрттайгаа хамт идээрэй. Мөн нөхөртөө онцгой үдшийн өмнөхөн их тостой, халуун ногоотой хоол идүүлж болохгүй шүү.

Хэрэв чи таван мэдрэхүйгээ сексийн үед бүр ихээр ашиглахыг хүсч байвал тантрын сексийг туршаад үзээрэй. Тантрын секс нь та хоёрын мэдрэмжүүдийг холбож, сэтгэлзүйг чинь ч бас нэгтгэдэг.


Сексийн 5 мэдрэхүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.