Дур тачаалыг хайр дурлалаас яаж салгах вэ?

couple-kissing

Дурлал ба хайрыг хоёр ондоо хэмээх хүн байхад яг адилхан гэж нотлох хүн байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс хайр дурлал болон дур хүсэл бадраасан янаг тачаал хоёрыг ч мөн адил хэмээн бодох нь буй. Учир нь эднийг ялгаж салгана гэдэг тун хэцүү хэмээн сэтгэл судлаачид ч толгой сэгсэрдэг бөгөөд хайр дурлал, дур тачаал хоёрыг ялгаж ойлгоход тань тус болох нэгэн зөвлөгөөг өгч байгаа юм. Танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Дур тачаал:
-Хэрэв та дотоожтойгоо толины өмнө удтал эргэлдэн өөрийгөө ажиглан сонжиж байгаа бол,
-Хэрэв амаа ангайж, шүлсээ гоожуулан унтаж байхыг чинь тэр харчих вий хэмээн айгаад түрүүлж нойрсож чадахгүй байвал,
-Секс хийх гэж догдлон адгаж хамаг хувцсаа яаран тайчих гэж байж яддаг бол,
-Шөнөжингөө түүний нүцгэн биеийг хүсэн тачаадаж хонодог бол,
-Оронд хамт хэвтэхдээ түүнтэй тэврэлдэн орооцолдож хэвтдэг бол,
-Сонирхолгүй кино үзэж цаг үрэхийн оронд хурдхан шиг амраглан янаглахаар яардаг бол,
Энэ нь хайр дурлал биш зөвхөн физиологийн хэрэгцээн дээр тогтсон дур тачаалын “үерхэл” юм байна. Хэдийгээр амраг хосууд галзуурах шахсан амраглах хүсэлдээ шатаж байдаг нь үнэн боловч тэдний хувьд секс нь гагцхүү хамт байхын утга учир болдоггүй аж.

Хайр дурлал;
-Чи түүнтэй заавал сексдэх гэлгүй харин ч түүнийхээ тайван нойрсохыг харж сонсоод хэвтэх дуртай бол,
– Сонирхолгүй кино үзсэн ч гар гараасаа барилцаад хамт үздэг бол,
-Өрөөний хоёр талд бие биенээ харан сууж чаддаг бол,
-Түүний нүцгэн биеийг хараад секс хийх гэж улайрахгүй сэтгэл баясан ширтэж чаддаг бол,
-Тодорхой хугацаагаар хол байхдаа утсаар ярих үедээ “Би чамайг маш их хүсэж байна” гэж ярьдаггүй бол,
-Өдөр бүр түүнийгээ үнсэхдээ сэтгэл нь хөдөлдөг бол
Энэ жинхэнэ хайр дурлал ажээ. Учир нь та хоёрын хайр дурлал байнга ноололдон янаглах процессоор сэргээгдэж байх албагүй билээ.


Дур тачаалыг хайр дурлалаас яаж салгах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.