Секс: Цагийн хуваарийн дагуу…

sex-clock

Сексологичид өдрийн өөр өөр цагт хосуудын сексийн харьцаа ямар байдгийг судлан гаргажээ.

6.00 — 8.00
Бүсгүй: түүний бие секст бэлэн биш байна. Зүүдний дараа биеийн дулаанч харьцангуй багассан байдаг. Иймд эр хүн та гол нь яарах хэрэггүй. Жаахан цаг гаргаад энхрийл.
Залуу: энэ үед ихэнх эрчүүд аль хэдийн бэлэн болсон байдаг. Түүнд шинэ өдрийн эхлэл нь хүчтэй байх ёстой. Гэхдээ тэр удаан энхрийлэхийг хүсдэггүй. Хурдан секс сайхан санагдана.

8.00 — 10.00
Бүсгүй: нойрноосоо бүрэн сэрсэн тэрээр одоо л секст бэлэн болох нь тэр. Бүсгүйн цусан дахь гормон жинхэнэ дээд цэгтээ хүрсэн байна. Түүнд энхрийлэлд удах хэрэггүй болжээ.
Залуу: аль хэдийн ажлынхаа хэм хэмжээнд орчихсон байна. Цусны халуун буурсан байна.

10.00 — 12.00
Бүсгүй: энэ үед бүсгүй аман сексийг их хүсдэг. Залуутайгаа ямар ч тоглоом тоглоход бэлэн болсон байна.
Залуу: нэг их эрч хүчтэй байхгүй. Секс хийх нэг их дур хүсэл төрөхгүй байна. Гэхдээ бүсгүйн зүгээс ирэх зайралтанд тэр үгүй гэхгүй.

12.00 — 14.00
Бүсгүй: энэ цагт секст анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байна. Секс хийхээр бол бага зэрэг эрч хүч буурсан байдаг.
Залуу: гэтэл энэ үед эрчүүдийн гормон ихээр ялгарсан байдаг. Тэд юу ч хийхэд бэлэн байна гэсэн үг. Янз бүрийн санаач гаргаж магад.

14.00 — 16.00
Бүсгүй: удаан таалалд дургүй байна. Хурдан сексийг л хүснэ. Бага зэрэг «хатуухан» секс таалагдана. Үнэр мэдрэхийг хүснэ.
Залуу: дөрвөн цагийн үед эр үрийн шингэн маш чанарлаг болсон байдаг. Тиймээс энэ үед жирэмслэх нь зүгээр. Эр эс шинэчлэгдсэн байдаг гэнэ.

16.00 — 18.00
Бүсгүй: түүний хувьд энэ цагуудад ачааллаасаа болоод бага зэрэг суларсан байна. Олонхи бүсгүйчүүд секс хийхдээ удаан таалуулах гээд байдаг. Тиймээс «ширүүн тулаан» хэрэггүй.
Залуу: харин эрчүүд таалах биш тулаанд дуртай болсон байна. Хурдан секс тэднийг эрч хүчтэй болгоно.

18.00 — 20.00
Бүсгүй: тэр энэ мөчид л алдсан энергиэ нөхөж авахыг хүснэ. Соёлтой бас янаг байхыг хүснэ.
Залуу: тэд энэ цагт секс тоглоомоор тоглохыг хүснэ. Сайхан хоолосны дараа тэд хөдөлгөөн багасан зөвхөн бүсгүйгээрээ таалуулахыг хүснэ.

20.00 — 22.00
Бүсгүй: жинхэнэ секс хийхэд тохиромжтой цаг. Эмэгтэй хүчтэй байна. Тэр бараг бүх санаачлагыг гартаа авна.
Залуу: бүсгүйнхээ хүссэн бүхнийг биелүүлнэ. Яг энэ үед л та нарын сексийн оргил үе давхцсан байдаг.

22.00 — 0.00
Бүсгүй: цусан дахь мелатонин багассана. Бие эрхтэн амарч эхэлдэг. Тиймээс бүсгүйн дур хүсэл буурна. Харин тэврэлдэх, үнсэлцэх, илж таалах дуртай байна.
Залуу: бүрэн амрана. Бие суларсан байна. Оролдоод хэрэггүй дээ.

0.00 — 6.00
Бүсгүй: түүнд амралт хэрэгтэй. Нойрон дунд нь секс хийхэд таашаалтай хүлээн авахгүй л болов уу. Бие эрхтэн аль хэдийн нойрсожээ.
Залуу: нам унтаж байх тул түүни йг сэрээнэ гэдэг асуудал. Тэгээд ч сэрлээ гэхэд тэр дээшээ хараад л хэвтэх байх даа.


Секс: Цагийн хуваарийн дагуу…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.