Хүүхэддээ ном уншиж өгч байгаарай

Bedtime story Book Child Mother Reading book Teddy
Багадаа ээж ааваараа ном уншуулж өссөн хүүхэд, номонд дуртай болж өсдөг. Ном уншсанаараа хүүхэд олон талын мэдлэгтэй болж, уншиж бичих, ургуулан бодох, аливаад төвлөрөх чадваруудыг эзэмшдэг. Хүүхэддээ ном уншиж өгөх нь зөвхөн хүүхдийг номонд дуртай болгоод зогсохгүй эцэг эх хүүхдийн дотно харьцааг батжуулж байдаг. Ном уншиж өгөхдөө номон дээр бичсэнийг зүгээр нэг унших биш, хүүхдийнхээ оролцоотойгоор номоо уншиж өгөх нь илүү үр дүнтэй байдаг ба “Энэ одоо яах бол?”, “Чи юу гэж бодож байна?”, “Яавал дээр вэ?” гэх мэт асуултуудыг үргэлж хүүхдээсээ асууж харилцан ярилцаж, зохиолыг хүүхдээрээ эргэцүүлэн бодуулж уншиж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ хүүхэд зохиолыг илүү сайн ойлгож хүлээн авдаг ба хүүхдийн сэтгэх бодох, асуудлыг шийдвэрлэх чадваруудыг хөгжүүлдэг.
Аав ээж нь ном уншдаг бол хүүхдийн хэлний чадвар сайжирдаг.
1.Бид өөрсдөө телевизор, гар утас шагайчихаад хүүхдэдээ “Ном унш, хичээлээ хий” гэж хэлэх нь хүүхдэд хэр үр дүнтэй нөлөөлөх вэ? Хэрэв та хүүхдээ хичээлдээ идэвхтэй, номонд дуртай болгоё гэвэл эхлээд өөрийгөө өөрчлөн ном уншдаг болоорой. Номыг амтархан уншиж байгаа таны төрх байдал хүүхдэд чинь бодит үлгэр жишээ болж, хүүхэд аяндаа номонд татагдан, ном унших хүсэл эрмэлзэлтэй болдог. Үр хүүхдүүд маань бидний толь гэдгийг байнга санаж байгаарай мундаг аав ээжүүд минь
2. Ном их уншихад хүүхдийн аливаа зүйлийг тайлж унших чадвар, хэл зүйн чадвар нь сайжирдаг. Хэл зүйн чадвар гэдэг бүх хичээл, бүхий л салбар дахь мэдлэгийн суурь нь болдог. Математик, байгалийн ухаан, англи хэл гэх мэтээр бүгдэд нь л “унших”, “бичих”, “ярих” хэл ярианы чадвар шаардлагатай байдаг. Ном уншсанаар хүүхэд аяндаа юмыг тайлж унших чадвар сууж нэг л мэдэхэд суурь мэдлэг олж авсан байдаг. Иймээс хүүхэд хэл бичгийн чадвартай болох нь маш чухал учир хүүхэддээ үлгэр дуурайл үзүүлж ээжүүд маань ном сайн уншаарай.

Хүүхэддээ ном уншиж өгч байгаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.