Хүн бүр төгс биш шүү дээ. Харин сэтгүүлийн нүүрийг чимэх моделиуд төгс байх ёстой аж. Тэдэнд тусалдаг гол хэрэгсэл бол мэдээж “фотошоп”. Тэгвэл хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг загварын ертөнцийн охид бүсгүйчүүд ч төгс биш гэдгийг “Boohoo” брэндийнхэн “засваргүй” сурталчилгааны хуудсаараа харуулсан байна. Язарсан гуя, өгзөг нь тэднийг илүү үзэсгэлэнтэй, бодит харагдуулж байна хэмээн тэд үзжээ.
Мөн “Boohoo” брэндийнхэн загвар өмсөгчдийн зургийг “фотошоп”-оор засварласнаа ч давхар оруулсан байна.