Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

Тантай гадна төрхөөрөө яг адилхан хүн хаа нэгтээ амьдарч байгаа болов уу гэж та өмнө нь бодож байсан уу? Бидэнтэй усны дусал мэт адилхан хэн нэгэн үнэхээр байдаг бололтой шүү. Харин олны танил хүмүүс “ихрүүд”-ээ олоход бэрхшээл тулгардаггүй ажээ. Учир нь алдартнуудтай адилхан хүмүүс цахим хуудсанд зургаа оруулснаар тодорхой хэмжээнд нэрд гардаг нь нууц биш. Ингээд тэдгээр алдартнуудын “ихрүүд”-тэй танилцацгаая.

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс

 

11Меган Фокс – Клаудиа Альенде

 

Бразилийн иргэн Клаудиа Альенде (Claudia Allende) жүжигчин Меган Фокс (Megan Fox)-той усны дусал мэт адилхан юм. Тэрбээр өөрийн төрхөө ашиглан 10 сая гаруй инстаграмын дагагчтай болсон бөгөөд энэ нь Меган Фоксынхоос хоёр дахин их аж.

 

Меган Фокс - Клаудиа Альенде

10Мадонна – Адам Гуэрра

 

Адам Гуэрра (Adam Guerra) хүүхэд байхаасаа л Мадоннаг (Madonna) дуурайх дуртай байжээ. 12 жилийн турш өөрийгөө бэлдсэний эцэст  шүтээнтэйгээ тэр адилхан болж чадсан гэнэ. Адам өдгөө Лас Вегас хотын “Venus D-Lite” шоунд Мадоннагийн дууг ам барьж дуулах болжээ.

 

Мадонна - Адам Гуэрра

9Рики Мартин – Фран Мариано

 

Аргентиний иргэн Фран Мариано (Fran Mariano) хоёр жилийн өмнө 173 кг жинтэй байжээ. Тэрбээр турахаар шийдээд зогсохгүй өөрийн хамгийн их шүтэн биширдэг дуучин Рики Мартин (Ricky Martin)-тай адилхан болохоор шийдсэн аж.

 

Рики Мартин - Фран Мариано

 

Мариано хоёрхон жилийн дотор 100 гаруй кг жин хаясны дараа бага зэргийн хагалгаа хийлгэж мөрөөдөлдөө хүрсэн юм.

 

8Супермен – Херберт Чавес

 

Херберт Чавес өөрийнхөө хамгийн хайтай супербаатар болох Суперментэй адилхан болохын тулд 26 удаа хагалгаанд оржээ. Мэдээж хэрэг тэр хүссэндээ хүрэхийн тулд асар их хөрөнгө зарсан ч үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа аж.

 

Супермен - Херберт Чавес

7Анжелина Жоли – Челси Марр

 

Алдарт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie)-той усны дусал мэт адилхан Английн иргэн Челси Марр (Chelsea Marr) гадаад төрхөөсөө болоод загвар өмсөгчийн мэргэжлээ орхиход хүрчээ. Учир нь тэрээр алдартай жүжигчинтэй адилхан гэдгээрээ нэрд гарахыг хүсээгүй байна.

 

Анжелина Жоли - Челси Марр

6Рианна – Рене Кужур

 

Энэтхэгийн завар өмсөгч Рене Кужур (Rene Kujur) дуучин Рианнатай (Rihanna) адилхан гэдгээрээ бахархдаг. Учир нь Энэтхэгт түүний гадаад төрхийг биширсэн хүмүүс олон байдаг учраас загварын агентлагууд Ренед санал тавих болжээ.

 

Рианна - Рене Кужур

5Халк – Ромарио Дуc Сантус Алвес

 

Бразилийн бодибилдингийн тамирчин Ромарио Дуc Сантус Алвес  (Romario Dos Santos Alves) дуртай супербаатар Халктайгаа адилхан болохын тулд хагалгаанд оржээ. Тэрбээр булчиндаа асар их хэмжээний силикон шахуулсныхаа дараа сэтгэл хангалуун байсан ч гар нь идээлж бараг амиа алдах дөхжээ. Азаар эмч нар түүний амийг аварсан юм.

 

Халк - Ромарио Дуc Сантус Алвес

4Леонардо Ди Каприо – Конрад Аннеруд

 

Шведийн загвар өмсөгч Конрад Аннеруд (Konrad Annerud) Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)-гийн залуу үеийг харуулсан баримтат кинонд тоглож байсан юм.

 

Леонардо Ди Каприо - Конрад Аннеруд

3Кайли Женнер – Амира Буаллег

 

Францад амьдардаг, 16 настай Амира Буаллег (Amira Boualleg) гудамжаар явах бүрт хүмүүс “Та Кайли Женнер (Kylie Jenner) мөн үү?” гэж асуудаг гэнэ. Үнэхээр ч Амира охин Кайлитай ихэр юм шиг адилхан байгаа биз?

 

Кайли Женнер - Амира Буаллег

2Ким Кардашиан – Камилла Осман

 

Ким Кардашиан (Kim Kardashian)-ыг дуурайдаг маш олон хүн байдаг. Гэхдээ тэдэн дундаас ганцхан Камилла Осман (Kamilla Osman) Кимтэй усны дусал мэт адилхан байх. Сонирхолтой нь Камиллаг өөртэй нь адилханыг анзаарсан Кардашиан өөрийн реалити шоундаа түүнийг оролцуулж, хамтдаа селфидсэн байна. Та энэ зураг дээрээс тэднийг ялгаж чадаж байна уу?

 

Ким Кардашиан - Камилла Осман

1Жессика Рэббит, Ариэль – Пикси Фокс

 

Шведийн загвар өмсөгч Пикси Фокс (Pixie Fox) бол хүүхэлдэйн баатрууд болох Жессика Рэббит, Ариэль нарын жинхэнэ амьдрал дээрх хувилбар юм. Тэрбээр ингэж хувирахын тулд хиймэл үс, линз ашиглаагүй бөгөөд харин жинхэнээсээ нүд, үсний өнгөө өөрчилжээ.

 

Жессика Рэббит, Ариэль - Пикси Фокс

Алдартнуудтай усны дусал мэт адилхан хүмүүс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.