Хятадад болсон Victoria’s Secret-ийн нэгэн шоунд таван настай охид дотуур хувцасны үзүүлбэр үзүүлсэн тухай Humans Are Free-д бичжээ. Шоуг зохион байгуулагчид энэ үзүүлбэрийн дараа нэлээд том шүүмжлэлд өртсөн юм. Victoria’s Secret-ийг загвар өмсөгчид нь хэтэрхий туранхай, эвсэл хэтэрхий тарган байна гэж шүүмжлэх нь олон. Тэгвэл одоо насанд хүрээгүй хүүхдүүдийн үзүүлбэрт уруу татсан дахин нэг асуудалд ороод байна.
Зураг дээрээс харахад охид зөвхөн дотуур хувцастай байх бөгөөд ард нь далавч хатгаж, толгойд нь гоёлын малгай тохсон байна.
Уг шоу Хятадын баруун өмнөд хэсгийн Чэнду хотын худалдааны төвд болжээ.
Олон хүн энэхүү үзүүлбэрт шүүмжлэлтэй хандаж байна. Хагас нүцгэн хүүхдүүдийг моделиор тайзанд гаргах нь байж боломгүй үйлдэл гэжээ.
Хятадуудын хувьд энэ нь америкчуудын адил байж болох үйлдэл аж. АНУ-д л гэхэд бяцхан охидын дунд гоо охидын тэмцээн байнга зохиогддог. Тиймээс ч оролцсон охид шүүгчдэд бусдаас илүү харагдахын тулд нэлээд хөрөнгө мөнгө, хүч зарцуулдаг байна. Тухайлбал, тэд 7 настайгаасаа гоо сайхны салоноор үйлчлүүлж, ботокс хүртэл шахуулдаг байна.