Шүд “гомдоодог” хүнсний бүтээгдэхүүнүүд

9c9226_1_x800Хүн бүр  инээхээрээ хөөрхөн харагддаг. Гэхдээ шар шүдтэй бол хэрхэн нүүр бардам инээх билээ. Шүдний гадна талын гадаргуу хүнсний зүйлүүдийн будагч бодисын улмаас өнгөө өөрчилдөг тухай гадарлах байх. Тэгвэл шүдийг хамгийн их “гомдоодог” хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Цай

Аяганд цай удаан байлгахаар, хананд нь өнгөр тогтдог шиг шүдэнд ч бас нөлөөлдөг байна.

Гурилан бүтээгдэхүүн

Гурилан бүтээгдэхүүн тэр дундаа талх, жигнэмэг, кекс идсэний дараа заавал шүдээ угааж байхыг шүдний эмч нар зөвлөдөг. Эдгээр бүтээгдэхүүнүүд шүдэнд наалдах дуртай байдаг.

Төмс

Цардуул ихтэй хүнсний бүтээгдэхүүн нь шүдний өвчний үржих үндэс болдог. Үүнээс гадна цардуул ихэсвэл элсэн чихэр болж хувирдаг. Энэ нь ноцтой асуудалд хүргэж болзошгүй.

Попкорн

Попкорны үр шүдний титэмийг гэмтээдэг. Үүнээс гадна энэхүү амтат хүнс нь нүүрс устөрөгч агуулдаг бөгөөд хорт глюкозыг үүсгэдэг.

Бохь

Сахаргүй бохийг шүдэнд аюулгүй гэж үздэг. Сахар нь хэт их хөнөөлгүй ч шүдний титэм, бүрээсийг сүйтгэх нөлөөтэй. Бохь зажлах нь шүлсний ялгарлыг ихэсгэдэг.

Чипс

Чипс нь шүлсний нөлөөгөөр глюкоз болон хувирах нүүрс-ус агуулдаг. Энэ нь энгийн мэт санагдах боловч аюултай нөхцөл байдал руу хөтөлдөг.

Улаан дарс

Шүдний үндсэн өнгийг өөрчилж саарал болгодог.

Цагаан дарс

Шүдийг хэт мэдрэмтгий бүүдгэр болгодог.

Нэрс

Нэрс шүдний өнгийг хамгийн хурдан хувиргадаг жимс юм. Жимс идэнгүүтээ шүдээ угааж байхгүй бол таны шүд эхэндээ хөх туяатай байсан яваандаа шар болох юм

Кофе

Кофе их уудаг хүмүүсийн шүдний пааланд өнгөр тогтох хандлагатай. Тийм учраас шүдээ угаах, эсвэл цэвэр усаар зайлах зэргээр хамгаалах хэрэгтэй.

http://unuudur.mn/article/107350


Шүд “гомдоодог” хүнсний бүтээгдэхүүнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.