Алдартнуудын нууц шивээс

Шивээс гээч зүйл урлаг гэдэг утгаараа донжийг нь тааруулж хийлгэж чадвал ямар ч хүний эцэг эхээс заяасан нүцгэн биеийг үзэмжтэй бас тансаг харагдуулж чаддаг ажээ. Гэхдээ зарим хүн шивээсэнд дурлан, хэт донтож, биеийнхээ санаанд оромгүй газар элдвийн зүйл сийлүүлж, өөрийгөө гутаах нь бий. Энэ удаа бид танд олны танил хүмүүсийн бусдаас нууцалж явдаг шивээснүүдийг танилцуулъя.

Алдартнуудын нууц шивээс

 

1Кендал Женнерийн уруул доторх шивээс

 

Алдарт Кардашианы гэр бүлийн гишүүн Кендал Женнер (Kendall Jenner) согтуу байхдаа доод уруулныхаа дотор талд “meow” буюу “мяу” гэсэн утгатай шивээс хийлгэжээ. Хөлчүүрхсэн үедээ магадгүй тэр муур болохыг хүссэн юм болов уу.

 

Кендал Женнерийн уруул доторх шивээс

2Кайли Женнерийн өгзөгний гоёл

 

Харин Кендалын дүү Кайли Женнер (Kylie Jenner) баруун өгзөг дээрээ “Эрүүл ухаан” гэсэн үгийн латин галигийг шивүүлжээ.

 

Кайли Женнерийн өгзөгний гоёл

3Майли Сайрусын аман доторх шивээс

 

Дуучин Майли Сайрус (Miley Cyrus) хэн нэгэнтэй мөрийцөж алдсаныхаа дараа энэ шивээсээ хийлгэсэн байна.

 

Майли Сайрусын аман доторх шивээс

4Рианнагийн гоёл аварга загас

 

Рианна (Rihanna) хуучин найз залуу Дрэйк (Drake)-ийнхээ хамгийн дуртай амьтан болох аврага загасыг  шивүүлжээ.

 

Рианнагийн гоёл аварга загас

5Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна

 

Харин Дрэйк (Drake) өөрийнхөө эзэмшдэг үнэртэй усны брэндээ гар дээрээ шивүүлсэн  аж.

 

Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна

6Райан Гослингийн этгээд сонирхол

 

Жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) “цус нь асгарч байгаа араатны гар” шивүүлсэн нь нойтон кактус шиг л харагдаж байна.

 

Райан Гослингийн этгээд сонирхол

7Блэк Чайна

 

Загвар өмсөгч Блэк Чайна (Blac Chyna) энэ шивээсээрээ ямар нэг зүйл илэрхийлэх гэсэн байх.

 

Блэк Чайна

8Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай

 

Загвар өмсөгч Кара Делевинь (Cara Delevingne)-ий дуртай хоол нь шарсан гахайн мах (bacon) бололтой.

 

Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай

9Николь Ричи дахин тэнэг алдаа гаргахгүй

 

Загвар зохин бүтээгч Николь Ричи (Nicole Richie)  “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ. Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа онгон (virgin) гэж гар дээрээ шивүүлсэн. Би дахин тэнэг алдаа гаргахгүйн тулд сануулга болгож үүнийгээ байнга харж явах болсон” гэж хэлжээ.

 

Николь Ричи  дахин тэнэг алдаа гаргахгүй

10Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ

 

2011 онд жүжигчин Жонни Депп (Johnny Depp) эхнэр Эмбер Херд (Amber Heard)-ийнхээ хоч “Slim” буюу туранхай гэсэн үгийг хуруун дээрээ шивүүлж байжээ. Харин 2016 онд хосууд хоёр тийш болсны дараа алдарт жүжигчин маань өнөөх шивээсээ “Scum” буюу адгийн новш болгож өөрчилсөн юм.

 

Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ

11Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс

 

2017 онд Загвар өмсөгч Шанель Иман (Chanel Iman) өлгүүрийн дор өөрийнхөө нэрийг шивүүлсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь хүмүүсээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Учир нь баруунд өлгүүр дор хүний нэр байх нь үхэл дагуулдаг гэсэн мухар сүсэг бий.

 

Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс

12Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ

 

Жүжигчин, найруулагч Лина Данэм (Lina Dunham) өөрийн дуртай ресторан болох “Odeon”-и нэрийг бие дээрээ шивүүлжээ. Бодвол тэр газар нь үнэхээр амттай хоол хийдэг бололтой.

 

Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ

13Зак Эфрон: “Нэг л удаа амьдарна”

 

2011 онд жүжигчин Зак Эфрон (Zac Efron) “Yolo” буюу “Чи нэг л удаа амьдарна” гэсэн үгийг биедээ шивүүлж байжээ.

 

Зак Эфрон: "Нэг л удаа амьдарна"

14Аманда Сейфридийн хачирхалтай сонголт

 

Жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried) өөрийн тоглосон ”Mamma Mia” киноны зураг авалтын үеэр хөл дээрээ “minge” хэмээх үгийг шивүүлжээ. “Minge” гэдэг нь ихэвчлэн англичуудын хэрэглэдэг ”Эмэгтэй хүний бэлэг эрхтэн” гэсэн хар ярианы үг юм.

 

Аманда Сейфридийн хачирхалтай сонголт

Алдартнуудын нууц шивээс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex