Шивээс гээч зүйл урлаг гэдэг утгаараа донжийг нь тааруулж хийлгэж чадвал ямар ч хүний эцэг эхээс заяасан нүцгэн биеийг үзэмжтэй бас тансаг харагдуулж чаддаг ажээ. Гэхдээ зарим хүн шивээсэнд дурлан, хэт донтож, биеийнхээ санаанд оромгүй газар элдвийн зүйл сийлүүлж, өөрийгөө гутаах нь бий. Энэ удаа бид танд олны танил хүмүүсийн бусдаас нууцалж явдаг шивээснүүдийг танилцуулъя.
1Кендал Женнерийн уруул доторх шивээс
Алдарт Кардашианы гэр бүлийн гишүүн Кендал Женнер (Kendall Jenner) согтуу байхдаа доод уруулныхаа дотор талд “meow” буюу “мяу” гэсэн утгатай шивээс хийлгэжээ. Хөлчүүрхсэн үедээ магадгүй тэр муур болохыг хүссэн юм болов уу.
2Кайли Женнерийн өгзөгний гоёл
Харин Кендалын дүү Кайли Женнер (Kylie Jenner) баруун өгзөг дээрээ “Эрүүл ухаан” гэсэн үгийн латин галигийг шивүүлжээ.
3Майли Сайрусын аман доторх шивээс
Дуучин Майли Сайрус (Miley Cyrus) хэн нэгэнтэй мөрийцөж алдсаныхаа дараа энэ шивээсээ хийлгэсэн байна.
4Рианнагийн гоёл аварга загас
Рианна (Rihanna) хуучин найз залуу Дрэйк (Drake)-ийнхээ хамгийн дуртай амьтан болох аврага загасыг шивүүлжээ.
5Дрэйк өөрийн брэндийг насан туршдаа сурталчилна
Харин Дрэйк (Drake) өөрийнхөө эзэмшдэг үнэртэй усны брэндээ гар дээрээ шивүүлсэн аж.
6Райан Гослингийн этгээд сонирхол
Жүжигчин Райан Гослинг (Ryan Gosling) “цус нь асгарч байгаа араатны гар” шивүүлсэн нь нойтон кактус шиг л харагдаж байна.
7Блэк Чайна
Загвар өмсөгч Блэк Чайна (Blac Chyna) энэ шивээсээрээ ямар нэг зүйл илэрхийлэх гэсэн байх.
8Кара Делевинь гахайн шарсан маханд дуртай
Загвар өмсөгч Кара Делевинь (Cara Delevingne)-ий дуртай хоол нь шарсан гахайн мах (bacon) бололтой.
9Николь Ричи дахин тэнэг алдаа гаргахгүй
Загвар зохин бүтээгч Николь Ричи (Nicole Richie) “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ. Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа онгон (virgin) гэж гар дээрээ шивүүлсэн. Би дахин тэнэг алдаа гаргахгүйн тулд сануулга болгож үүнийгээ байнга харж явах болсон” гэж хэлжээ.
10Жонни Депп шивээсэндээ засвар хийжээ
2011 онд жүжигчин Жонни Депп (Johnny Depp) эхнэр Эмбер Херд (Amber Heard)-ийнхээ хоч “Slim” буюу туранхай гэсэн үгийг хуруун дээрээ шивүүлж байжээ. Харин 2016 онд хосууд хоёр тийш болсны дараа алдарт жүжигчин маань өнөөх шивээсээ “Scum” буюу адгийн новш болгож өөрчилсөн юм.
11Шанель Иманы мууг зөгнөсөн шивээс
2017 онд Загвар өмсөгч Шанель Иман (Chanel Iman) өлгүүрийн дор өөрийнхөө нэрийг шивүүлсэн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан нь хүмүүсээс багагүй шүүмжлэл хүртсэн юм. Учир нь баруунд өлгүүр дор хүний нэр байх нь үхэл дагуулдаг гэсэн мухар сүсэг бий.
12Лина Данэм рестораны нэр биедээ шивүүлжээ
Жүжигчин, найруулагч Лина Данэм (Lina Dunham) өөрийн дуртай ресторан болох “Odeon”-и нэрийг бие дээрээ шивүүлжээ. Бодвол тэр газар нь үнэхээр амттай хоол хийдэг бололтой.
13Зак Эфрон: “Нэг л удаа амьдарна”
2011 онд жүжигчин Зак Эфрон (Zac Efron) “Yolo” буюу “Чи нэг л удаа амьдарна” гэсэн үгийг биедээ шивүүлж байжээ.
14Аманда Сейфридийн хачирхалтай сонголт
Жүжигчин Аманда Сейфрид (Amanda Seyfried) өөрийн тоглосон “Mamma Mia” киноны зураг авалтын үеэр хөл дээрээ “minge” хэмээх үгийг шивүүлжээ. “Minge” гэдэг нь ихэвчлэн англичуудын хэрэглэдэг “Эмэгтэй хүний бэлэг эрхтэн” гэсэн хар ярианы үг юм.