Модель С.Төгс уйдамхай нэгэн гэнэ шүү. Түүний энэ за үс засалтад нь ихэд илэрдэг бололтой. Учир нь энэ хавар, зун бүсгүйчүүд халимаг үсээр давалгаалсан. С.Төгс ч энэ давалгаанд нэгдэж, халимаг үсээр гоёсон нь саяхан. Тэгвэл модель бүсгүй хоёрхон сар болов уу үгүй юу халимаг үснээсээ уйджээ. Харин түүнийг богино үснээсээ уйдах бүрт “авардаг” үсчин эгч нь энэ удаа ч мөн л урт үс залгаж өгч санааг нь амраасан гэнэ. Гэхдээ тэрбээр тун удахгүй урт үснээсээ уйдаад залгаагаа авахуулчих ч юм билүү.
Эх сурвалж http://www.info.mn