Охин хүүхэдтэй эцэг эхчүүд заавал унш!

3

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуул..

Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл..

Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга..

Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул..

Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга..

Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласан учрыг асуу..

Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул..

Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг..

Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг..

Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул..

Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл..

Алдартай хүн болгох гэж бүү хичээ.

Амьдралд л хайртай хүн болго..


Охин хүүхэдтэй эцэг эхчүүд заавал унш!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex