1970, 1980-аад оны Монголын эстрад урлагт түүх болон мөнхөрсөн дуучин Баяр агсны хүү Б.Хонгор “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын охин О.Анартай ирэх сарын 15-нд нижгэр хурим хийхээр болжээ.
Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулахад “Б.Хонгор, О.Анар нар сүүлийн хэдэн жил дотно үерхсэн бөгөөд Монголын арван баяны эхний гуравт бичигддэг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалын албан ёсны хүргэн болохоор хуримын бэлтгэлээ базаагаад тун завгүй байгаа” гэв.
Дуучин Б.Хонгорын хувьд 2004 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн БНХАУ-ын магистрт суралцан, боловсролоо дээшлүүлсэн нэгэн. Үүнийхээ хажуугаар “Фучеэр холдинг” компанитай уран бүтээлийн хамтын ажиллагаа үүсгэн хэд хэдэн цомог гаргаж, маркетингийн хэлтэст нь ажиллаж байсан ажээ. Өдгөө тэрээр өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн сурагтай.
Харин түүний “ирээдгүйн” гэргий О.Анарын хувьд гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн, даруухан бүсгүй байдаг аж.
Б.Дэжид /Medee.mn/