ХОСУУДЫН ҮНЭНЧ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧЭЭ

4

Хятадууд хуурамч найз залуу, түрээсийн найз бүсгүй зэрэг элдэв хачин үйлчилгээг интернэтээр дамжуулан эрхлэх болсон юм. Тэгвэл бүр сүүлдээ хүмүүсийн хоорондох эрхэм харилцааг ашиглан мөнгө олж эхэлжээ. “Global Times” сонинд мэдээлж буйгаар Хятадад 20-1314 юанийн төлбөр аван хосуудын үнэнч эсэхийг шалгаж өгдөг онлайн үйлчилгээ нэвтрээд буй ажээ. Энэ үйлчилгээг авсан хүмүүс хамтрагчийнхаа ажил, мэргэжил, гар утас, хобби, сошиал хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг өгөх бөгөөд үүгээр дамжуулан “WeChat”, “QQ” сүлжээгээр холбоо үүсгэх арга заль зохиодог байна.

21 настай оюутан Ченг Менгуан нь ийм үйлчилгээ эрхлэгчдийн нэг  юм. Тэрээр найз залуугаа сорих хүсэлтэй охидод тусалж, хуурамч хаягаар эрчүүдийг өдөөн хатгасан элдэв зураг илгээж, уран үгээр урхидах гэж оролддог байна. Зарим нь үүнд итгэн хууртагдаж, өөр бүсгүйтэй дотно харилцаа үүсгэхийг завдсанаар хамтрагчийнхаа итгэлийг алддаг бол сорилтыг давах нь ч бий.

Ченг Менгуан “Хуурамч эрчүүд уулзах саналыг хүлээн авч, бүр найз бүсгүйтэй гэдгээ үгүйсгэх нь ч бий. Итгэл алдвал чатаар харилцсан бүх түүхээ үйлчлүүлэгчид үзүүлж, ямар хүн бэ гэдгийг нь харуулдаг юм. Дараа нь хосууд салцгаадаг. Би хуурамч хүмүүсийг эртхэн илрүүлж, салгаж байгаа болохоор муу зүйл хийж байна гэж ерөөсөө боддоггүй” хэмээн ярьжээ. Сонирхолтой нь, энэ үйлчилгээг ихэвчлэн залуу, охид бүсгүйчүүд сонгодог бөгөөд эмэгтэй хүнийг сорихоор бол арай их хөлс төлдөг байна.

Эх сурвалж: www.odditycentral.com

Ardchilal.mn


ХОСУУДЫН ҮНЭНЧ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.