Жүжигчин Б.Одончимэг аавыгаа дурсан нулимс унагав

10

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Одончимэг хөөрхөн үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэрбээр тайз дэлгэцийн олон уран бүтээлд чадварлагаар дүр бүтээн үзэгч түмнийхээ итгэлийг дааж яваа залуу уран бүтээлч юм. Хөгжилтэй, хэрсүү гэмээр энэ бүсгүй нялх биетэй хэрнээ “Зүрхний хилэн” кинонд дүр бүтээж нээлтээ хийсэн. Тууштай зүтгэлтэй энэ бүсгүй “Говийн зэрэглээ”, “Гэрлэж амжаагүй явна” гэх кинонд дүр бүтээж явсан МУГЖ Д.Гүрсэд гуайг харах тоолондоо аавыгаа дурсдаг ажээ. Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа

“Тв харах болгондоо Гүрсэд ах маань миний аавтай их адилхан санадаг байлаа. Азаар би хамт зураг авалтад тоглох завшаан олдсон юм . Аавыгаа амьд сэрүүнээр харсан юм шиг сэтгэлд минь баярын нулимс урсаж л байлаа  ????#Аз жаргалыг түгээе” хэмээжээ.


Жүжигчин Б.Одончимэг аавыгаа дурсан нулимс унагав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.