Бейонсе “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ

Дуучин Бейонсе ирэх есдүгээр сард уншигчдын хүртээл болох “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.36 настай алдартай дуучин бүсгүй ярилцлагадаа өөрийн бие, жирэмслэлтийнхээ талаар, мөн амьдралынхаа зарим зүйлсийн талаар илэн далангүй ярьсан байна. “Vogue”-ийн нүүр хуудсанд гарах түүний зургийг тус сэтгүүлийн анхны хар арьст гэрэл зурагчин, 23 настай Тайлер Митчелл авчээ.

Тэрээр”Анхны хүүхдээ төрүүлсний дараа өөртөө маш их ачаалал өгч, жирэмсэн болохдоо нэмсэн жингээ гурван сарын дотор хасч байлаа. Одоо эргээд бодоход үнэхээр солиотой” хэмээн ярьжээ.
Дуучин Руми, Сир ихрүүдээ төрүүлэхдээ гурвуулаа маш хүнд байдалд байсан тухайгаа өгүүлсэн байна. Төрөхийн өмнөх хүндрэлээс болж ийнхүү өвдөж байхдаа нэг сар гаруй хугацааг хэвтэрт өнгөрүүлжээ.

 

Тиймээс л энэ бүхний дараа бие махбодоо хүссэнээр нь байлгаж, махлаг биендээ сэтгэл хангалуун байх болжээ. “Тэр үед миний гар, мөр, цээж, гуя гээд биеийн бүхий л хэсэг махлаг болсон байлаа” хэмээн өгүүлсэн юм. Мөн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярьжээ.


Бейонсе “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.