“МАК”-ийн захирал Н.Цэлмүүн өнгөрөгч амралтын өдөр хоёрдах хуримаа хийжээ. Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй хоёрдах амьдралаа ийн эхлүүлээд буй тэрээр Монголын хамгийн өндөр өртөгтэй хуримыг хийжээ. Тэдний хуримын нийт өртөг нэг тэрбум орчим төгрөг болсон гэх бөгөөд “Terelj Hotel”-д хуримын ёслолоо үйлдсэн аж. Хуриманд 500 орчим зочид уригдсан бөгөөд хосууд Монгол үндэсний хувцастайгаар ёслолыг эхлүүлжээ. Үерхээд хоёр жил орчмын нүүрийг үзэж буй хосууд саяхан өнгө өнгийн “Lamborghini” машиныг оруулж ирсэн эздээр тодорсон бөгөөд хуримандаа зориулан тэдгээр машинуудыг оруулж ирсэн ч байж болох юм. Шинэ цагийн залуу өв залгамжлагч “МАК”-ийн “Эрх гүнж” гэгддэг Н.Цэлмүүн болон Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нарын хурим ийн “хамгийн өндөр өртөгтэй хурим”-аар тодроод буй бөгөөд хэсэгтээ тэдний хуримыг тоолдог хэдээрээ давах хурим гарч ирэхгүй биз ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn