Кайли Женнер америкчуудын бүтэн жилийн дундаж цалинг хоёрхон цагт олдог

6

Кайли Женнер (Kylie Jenner) америкчуудын бүтэн жилийн дундаж цалинг хоёрхон цагт олдгийг хувцас загварын “I Saw it first” сайт мэдээлсэн байна.

Кайли өнгөрсөн онд нийтдээ 166.5 сая ам.долларын ашиг орлоготой ажиллажээ. Үүнийг задалбал нэг цагт 19 мянган ам.доллар гарч байгаа юм. Харин АНУ-ын ажилчдын жилийн дундаж орлого нь 45,552 ам.доллар байдаг. Тиймээс Кайли энэ мөнгийг хоёр цаг 20 минутад олдог гэсэн үг.

Түүнчлэн энгийн ажилчин 10 жил ажиллаж байж Кайлигийн нэг өдрийн орлогыг хураах талаар ч “I Saw it first” сайт дурдсан байна. “Forbes” сэтгүүл өнгөрсөн сард түүний нийт хөрөнгийг нь 900 сая ам.доллар хэмээн мэдээлж байсан билээ.


Кайли Женнер америкчуудын бүтэн жилийн дундаж цалинг хоёрхон цагт олдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.