Сэтгэлд ургасан хортой, хоргүй цэцэгс

12

Ээжээсээ охин нь зөвлөгөө хүсчээ:
-Ээж ээ, би нөхөртөө хайртай ч саяхан өөр нэг эртэй учраад зөвхөн түүнийг л боддог болчихлоо. Нөхрөө хуурмааргүй ч өөр хүнийг гэх нүгэлт сэтгэлээ барьж дийлэхгүй нь. Яах вэ?
-Охин минь, бидний мэдрэмж гэдэг бол бидний сэтгэл зүрхэнд ургасан цэцэг юм шүү дээ. Одоо бол чиний сэтгэлд хоёр цэцэг ургачихаж. Нэг нь чи өөрөө суулгасан бүдгэвтэр өнгөтэй ч маш энхрий ялдамхан, өгөөмөр сайхан цэцэг. Энэ бол чиний нөхрөө хайрлах хайр. Түүнийг чи хэрвээ услааад л байвал насан туршид цэцэглэж, баяр баясгалангийн үр жимсээ өгөөд л байх болно.
Нөгөө нь чиний сэтгэлд асуулгүйгээр өөрөө ургасан хурц тод, гэхдээ хортой хүсэл тачаалын цэцэг. Энэ цэцэг эхний цэцгийн бүх хүчийг хогийн ургамал мэт хулгайгаар сорж байна. Энэ цэцгийг яаж усалсан ч урт насгүй.
Охин минь, хоёр дахь цэцгийг сэтгэлээсээ тасдаад хаячих хүч чамд байхгүй. Гэхдээ чамд сонголт үргэлж бий. Алийг нь услахаа шийдэх сонголтыг чи хэзээ ч хийж болно. Эхний цэцгээ л услаад байвал хоёр дахь нь чиний сэтгэлийг хордуулахаа больчихно доо.

Эх сурвалж http://www.info.mn


Сэтгэлд ургасан хортой, хоргүй цэцэгс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.