Дэлхийн анхны супер модель Бетти Бросмертэй танилц

15
Энэ бол дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй, үнэ цэнэтэй загвар өмсөгчдийн нэг Бетти Бросмер. Тэрээр 1935 оны 8 сарын 2 нд АНУ , Калифорни мужийн Пасадена хотод мэндэлжээ. 13 настай байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд нагац эгчтэйгээ Нью – Йорк хотод очиж мэргэжлийн студид зураг авхуулсанаар дэлхийн анхны супер модель болох гараагаа тавьсан юм. 50 гаруй гоо бүсгүйн тэмцээнд оролцож түрүүлж байсан бөгөөд 300 гаруй сэтгүүлийн нүүрэнд түүний зураг гарчээ.
1950 онд тухайн үедээ хамгийн алдартай нэвтрүүлэг болох “Miss Television” телевизийн шоунд түрүүлж байсан юм. 18 настай байх үеэс түүний нэр  алдаршиж эхэлжээ. Тэрээр загварын салбарт ажиллаж байсан ч сэтгэл судлалын чиглэлээр сурч байсан юм. Тэрээр алдарт зурагчин Кейт Бернардтай ашигтай гэрээ байгуулсан бөгөөд өөрийнхөө зургийг эзэмших эрх авсан анхны супер модель болов. Зурагчин Бернард бол Мэрлин Монро, Жейн Манспилд, Бетти Брос нарыг нэр алдрын оргилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг.
Бетти Бросмер алдаршин мандаж байсан бүх цаг үедээ  нүцгэлж байгаагүй юм. Нэг удаа Playboy сэтгүүлд зураг авхуулсан ч түүнийг бүрэн нүцгэлэхийг шаардсан тул тэрээр татгалзаж “Escapade” сэтгүүлд хагас нүцгэн зургуудаа худалдаж байсан гэдэг.
Яг л элсэн цагийг санагдуулам түүний тэгш гоо бие нь Амеркийн 40 дэхь секс билиг тэмдэг хэмээн нэрлэгдэж эхэлсэн юм.
Бетти Бросмер 1961 онд бодиболдингийн тамирчин Жой Вейдертэй гэрлэсэн юм.  Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг шуугиулж, хамгийн үнэ цэнэтэй загвар өмсөгч Бетти Бросмер болон түүний нөхөр бодиболдингийн тамирчин, эмэгтэйчүүдийг нүдийг унагасан сайхан биетэй залуу Жой Вейдер нарын хайрын түүх олон сая хүмүүсд аз жаргалыг мэдрүүлдэг. Тэд 52 жил жаргал зовлонгоо хуваалцан амьдарсан бөгөөд 2013 онд түүний нөхөр нас баржээ.
50 жилийн ойгоо тэмдэглэж буй агшин. Ганц амьдрах хорвоод өөрийн дуртай зүйлийг хийж, хайртынхаа ертөнцөд халдахгүйгээр хэн хэн нь аз жаргалтай амьдрах боломжийг олгосон алдарт хос. 
Түүнийг түүх болгосон залуу цагийн сайхан зургуудаас нь хүргэж байна.
   
                                                  
Хэдийнэ 80 нас гарсан ч үзэсгэлэнтэй …
Г.Сувд – Эрдэнэ

Дэлхийн анхны супер модель Бетти Бросмертэй танилц
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.