Мисс А.Баярцэцэг Тайландын Амазоны дайчдын тухай өгүүлэх шинэ кинонд тулаанчийн дүрд тоглохоор болжээ. Энэ талаар тэрбээр “Сайхан мэдээтэй. Тайландын “Nipan Studio”-ийн уран бүтээл “Амазоны дайчид” адал явдалт уран сайхны кинонд Falcon буюу “Шонхор” гэдэг нэртэй хөлсний тулаанчийн туслах дүрийг бүтээхээр боллоо. Хамт тулалдах портнер маань Австралийн мэргэжлийн боксын тамирчин юм байна. Хөдөлгөөн, сунгалтын хувьд сайн бэлтгэл хийж байгаад очихгүй бол. Зураг авалт есдүгээр сарын сүүлээр Тайланд улсын Чанг Май хотод эхэлнэ” хэмээжээ. Эх сурвалж http://www.info.mn