Монгол улсын топ 10 мэргэжил

1 Архитектор

Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

2 Төсөвчин
Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос “бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.
3 Геологич
Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй “бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.
4 Уул уурхайн инженер
Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдав гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Цаана нь Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга гээд олон том ажлууд бий. Үндсэндээ уул уурхайн ажлын “boom” болж буй ч, инженерүүд нь “сөөм” төдий байгаа. Ховрын юм үнэ цэнэтэй байдаг даа.
5 Гоо сайхны мэс засалч
Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Давхраа хийх бяцхан зүсэлт дунджаар 250 000 төгрөгийн үнэтэй. Энэ бол эхлэлийн үнэ гэж ойлгож болно. Цааш цааших ажлууд улам ханшжсаар хэдэн мянган долларт хүрдэг.
6 Барилгын инженер
Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэддэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. “Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн.
Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй бололтой.
7 Хүнд даацын автомашины жолооч
Жолооны үнэмлэх дээрээ “Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар 100 ам.долларын үнэлгээтэй. Тээврийн компаний жолооч нар орлогоо байгууллагатайгаа хуваалцаж таарна. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр.
8 Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.
9 Нотариатчин
Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа магдаахан гээд дуусна. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинжина. Харин эдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид “эвээ олчихсон” гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.
10 Маркетингийн менежер
Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед “моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байгаа.
“Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.
Залуу нийтлэлчдийн клуб

поискового продвижениекак продвигать сайт в поисковой системесайтавзломать одноклассники бесплатно парольоригинальный бампер для iphone 4sкредитная карты онлайн без работыslots gratis king kongdubai escorts available nowgazino oyunlar?How to play blackjackaltezza.travelмикрозаймы на карту или счет моментальнокредит под залог недвижимости сбербанк ипотекааруша танзани¤тур в танзанию из тюменизаповедник нгоро нгоровосхождение килиманджаро апрельspecial occasions caricatureгорящие туры в турцию 2015туры в австрию в октябре 2015дизайнерские радиаторы отопления купитьреклама от гугл на сайтепозиция сайта по запросустроительство коттеджей чебоксарыбиорезонансная терапия ценаspeck case for 2010 macbook pro


Монгол улсын топ 10 мэргэжил
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.