Эмэгтэйчүүдийн тухай: Бүх эмэгтэйчүүд хадам ээждээ дургүй

df59096f4d6385bcbdaff331999afd38
Амьдрал дээр олон янзын эмэгтэйчүүд байдаг.Гэвч эмэгтэй хүн бүрийг нийтлэг байдлаар боддог хайрцаглагдсан бодолтой эрчүүд цөөнгүй байдаг.      
Гэсэн хэдий ч байдал эсрэгээрээ байж бүсгүйчүүдийн дунд ухаантай, сэргэлэн, хошигнох сэтгэлгээтэй бас юмыг зөв талаас нь олж хардаг эмэгтэйчүүд нэлээдгүй бий.Тиймээс өнөөдөр бид эмэгтэйчүүдийн талаар сонин сэтгүүл болон интернэтэд бичдэг хэдэн ташаа буруу ойлголтуудын талаар ярилцъя. 
  
    Бүх эмэгтэйчүүд хадам ээж нартаа дургүй 
Яалаа гэж эмэгтэй хүн хайртай хүнийг нь өсгөж, энэ дэлхий дээр бий болгосон хүнийг үзэн ядах ёстой гэж? Яагаад эмэгтэйчүүд өөрөөсөө ахмад настай хүнд атаархаж нөхрөө харамлаж байх ёстой гэж? Тэгэхээр олон сэтгүүлүүд ингэж бичдэг нь тэр бүр үнэн биш юм.Ухаантай бүсгүй хэрвээ найз залуугийнхаа ээж аавтай нь сайхан харилцаатай байх юм бол хайр дурлал ч цэцэглэх болно гэдгийг сайн мэдэж байгаа.
    Бүх эмэгтэйчүүд нөхөрт гарахыг хүсдэг
2012 дуусаж байхад ийм сэтгэлгээтэй байж болохгүй ээ. Өнөөгийн үеийн эмэгтэйчүүдэд сурч мэдэн, хөгжиж, өөрийгөө нээх хүсэл эрмэлзэл маш их бий. Мэдээж сайхан хайрыг хүсэн хүлээж, хайртай хүнийхээ хажууд сэрээд үр хүүхдүүдтэй болох нь хүн бүрийн хүсдэг зүйл ч нас явахаас өмнө анх тааралдсан хүнтэйгээ бушуухан шиг гэрлээд амьдрал зохионо гэдэг бол худлаа юм.
    Бүх эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх донтой 
Үгүй дээ. Өчнөөн олон бүсгүйчүүд дэлгүүр хэсэхээс зайлсхийн хувцасныхаа шүүгээг дүүргээд байх хүсэлгүй. Өөр нэг төрлийн эмэгтэйчүүдийн хувьд дэлгүүрээс хувцас авах бол жирийн л зүйл байдаг болохоор  үүнийг том баяр болгож тэмдэглээд байдаггүй. Харин цөөн тооны бүсгүйчүүд дэлгүүр хэсэхээс таашаал авч дуртай хувцсаа авч байж сэтгэл нь ханадаг.Яг үнэнийг хэлэхэд эрчүүдийн дунд ч дэлгүүр хэсэж шинэ зүйл худалдаж авахад үргэлж бэлэн хүмүүс бий.
    Эмэгтэйчүүд дурсамжит өдрүүдийг цаг тухайд нь санаж явдаг 
Эрчүүдэд хандаж хэлэхэд: эмэгтэйчүүд улаан балаар хуанли дээрээ анхны мессеж, анхны үнсэлт, анхны ажилд орсон өдрүүдээ тэмдэглэж суудаггүй. Тэд өөрсдөө ч мартах үе бий.
    Эмэгтэйчүүд хоорондоо найзалж чаддаггүй 
Жинхэнэ нөхөрлөл тухайн хүнээсээ шалтгаалахаас биш хүйснээс хамаарах зүйл биш л дээ. Хүн л болсон хойноо сайн найз, насан туршийн нөхөртөө байхыг хүсдэг. Энэ яг хайр дурлал шиг: жинхэнэ хайр хүн бүрийг дайраад өнгөрдөггүй. Тийм болохоор зөв хүнтэйгээ нөхөрлөвөл “сарны гэрэл” гээд  хувь хүн л өөрөө зохицуулдаг байх даа.
    Бүх эмэгтэйчүүд мөнгөнд шунадаг 
Мэдээж 20 дөнгөж гарсан уу үгүй юу баян хүнтэй суугаад залуугаараа тэтгэвэрт гарах хүсэлтэй хүмүүс байлгүй яахав. Гэхдээ энэ нь эмэгтэй хүн бүрийг олигархуудын-ангууч болгохгүй. Эмэгтэй хүн болсон хойноо бэлэг, анхаарал халамж, гоёл чимэглэлд дуртай ч залуу насандаа хэдэн ханын дунд хүүхэд асраад, хараа хяналтанд амьдрах бол хүсээд байх зүйл биш юм. Тиймээс бүх эмэгтэйчүүд мөнгөнд дуртай, мөнгөтэй хүнтэй суугаад яваад өгдөг гэдэг бодол ташаа болж таарах нь.
    Эмэгтэй хүний “Үгүй” үнэн хэрэгтээ “Тийм” гэсэн үг 
Энэ ойлголтод итгэдэг эрчүүд өөрсдийгөө эвгүй байдал л оруулна. Туршлагаасаа хуваалцахад мэдээж эмэгтэй хүн “Үгүй” гэж хэлэнгээ цаагуураа чамайг тултал нь явахыг хүснэ: гэхдээ энэ зөвхөн тэр эмэгтэй чамд татагдсаны дараа сээтгэнэх үе шат дээр л үнэн юм. Түүнээс биш эмэгтэй хүнээр заавал “Үгүй” гэж 1000 дахин давтуулаад байвал чамайг хүн гэж харахаа байна. Залуу минь, мэдрэмжтэй тоглоорой.

Эх сурвалж http://www.info.mn


Эмэгтэйчүүдийн тухай: Бүх эмэгтэйчүүд хадам ээждээ дургүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.