Дуучин Ч.Цэлмүүн өдгөө Япон улсад суралцаж, амьдарч байгаа билээ. Түүний хувьд багын найзтайгаа хуримласан ч хүүгээ тэврээд төрхөмдөө буцсан. Тэгвэл өдгөө тэрбээр С.Ангараг хэмээх залуутай хамтын амьдрал эхлүүлээд байгаа юм. Ч.Цэлмүүний хувьд цахим хуудсаараа сонин сайхнаа хуваалцахын зэрэгцээ хувийн амьдралаа ч өгүүлэх нь бий. Саяхан тэрбээр найз залуутайгаа хамтдаа авахуулсан зургаа “Хэн нь царайлгаа үзье гээд байх юм” хэмээх тайлбартайгаар нийтэлжээ. Харин түүний фенүүд нь заяаны ханиуд адилхан гэгчээр хоорондоо ихэд адилхан хос байна хэмээн өхөөрдөөд амжжээ.
Эх сурвалж http://www.info.mn