Хэт халалтаас болж 15 жил өндөг гаргаагүй халуун орны шувууд өндөглөж эхэлжээ

8

Их Британийн амьтдын хүрээлэнгийн Андын фламинго (Andean flamingos) ховор төрлийн шувуу 15 жилд анх удаа өндөглөжээ. Тодруулбал, зургаан фламинго шувуу нийт есөн өндөг гаргасан бөгөөд үүнийг мэргэжилтнүүд урьд өмнө нь байгаагүйгээр хэт халж буй Европ тивийн уур амьсгалтай холбогдуулан тайлбарласан байна. “Европын хэт халж буй зуны улирал тэдний байгалиас заяасан эх нутгийг санагдуулсан тул бие махбодь нь хариу үзүүлж ийнхүү 2003 оноос хойш анх удаа өндөглөсөн” хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна. Харамсалтай нь, уг өндөгнүүд үр тогтоогүй тул хагарахгүй юм.

 

Шувууд өндгөө хагарахыг цөхрөлтгүй хүлээхийг мэдэж байсан ажилчид тэдний ойрын төрөл болох Чилийн фламинго (Chilean flamingos) шувууны өндгийг нууцаар сольж тавьсан байна. Ингэснээр тэд уг өндөгнөөс хагарч гарах дэгдээхэйг өөрийн мэт асрах аж. Өдгөө дэлхий дээр нийтдээ 38 мянган энэ төрлийн фламинго байгаа тоо баримт нь тэднийг ховордох аюултай төрөлд оруулж байгаа юм.


Хэт халалтаас болж 15 жил өндөг гаргаагүй халуун орны шувууд өндөглөж эхэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.