Эрчүүдийн уурыг бардаг бүсгүйчүүдийн 10 үйлдэл

Бүсгүй хүн эрчүүдийн хамгийн бага алдаануудыг ч гэсэн олж анзаарч чаддаг. Харин эрчүүд эсрэгээрээ тийм ч ажигч гярхай улс биш билээ. Харин анзаарлаа ч эрчүүд түүнийгээ шуудхан ил хэлж чаддаггүй. Ингээд бид танд бүсгүйчүүдийн ямар үйлдэл эрчүүдийн дургүйг хүргэдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

12

 

1Олон нийтийн газар нүүрээ будах

 

Эрчүүд таны сайхан байгааг харахыг хүсдэгээс биш яаж сайхан болдгийг тань харахыг хүсдэггүй. Тиймээс гэртээ нүүрээ чөлөөтэй будаад, олон нийтийн газар байгаагаараа байх хэрэгтэй.

 

Олон нийтийн газар нүүрээ будах

2Хэт их үнэртэй ус түрхэх

 

Таны үнэртэй ус хэчнээн сул үнэртэй байсан ч нэг юм уу, хоёроос илүү цацаж болохгүй. Эмэгтэй хүний үнэртэй ус эрчүүдийнхээс илүү хурц үнэртэй байдаг. Харин эрчүүд хурц үнэрт дургүй.

 

Хэт их үнэртэй ус түрхэх

3Этгээд үс засалт

 

Сонирхолтой үсний засалт нь багт наадам, эсвэл зураг авалтанд тохиромжтой. Гэсэн хэдий ч ихэнх эрчүүдийн хувьд эмэгтэй хүн элдэв маяггүй энгийнээрээ байхад дуртай.

 

Этгээд үс засалт

4Хэт их тосон энгэсэг

 

Хэт их тослог энгэсэг түрхэх нь таныг сайхан харагдуулахгүй. Тиймээс эрчүүд хэт будагтай бүсгүйчүүдэд дургүй байдаг. Харин ч ийм тослог энгэсэг арьсны нүх сүвийг илүү тод харагдуулдаг.

 

Хэт их тосон энгэсэг

5Нүдний саа

 

Мэргэжлийн хүнээр тавиулсан нүдний саа гайхалтай харагддаг л даа. Гэхдээ та өөрөө юм уу, хэн нэг найзаараа нүдэндээ саа түрхүүлсэн бол тийм ч сайхан харагдахгүй гэдгийг  хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

 

Нүдний саа

6Будаг нь ихэдсэн сормуус

 

Эрчүүдэд будаг нь ихэдсэн сормуус сайхан харагдах нь битгий хэл шууд л хусаад хаячихмаар санагддаг гэнэ.

 

Будаг нь ихэдсэн сормуус

7Үсэрхэг хөл

 

Ихэнх эрчүүд гөлгөр арьсыг илүүд үздэг. Тиймээс бүх бие, ялангуяа хөл, сугаа цэвэрхэн, үсгүй байгаа эсэхийг шалгаарай.

 

Үсэрхэг хөл

8Хуурай арьс

 

Хуурай арьс, эсвэл эвэршсэн тохой, өсгий хэзээ ч тааламжтай санагддаггүй. Шүршүүрт орсны дараа чийгшүүлэгч гель, тос хэрэглэхээ мартаж болохгүй.

 

Хуурай арьс

9Амны эвгүй үнэр, шар шүд

 

Амны эвгүй үнэр, шар шүдийг эрчүүд гэлтгүй хүн бүр үзэн яддаг. Хэрвээ та ийм асуудалтай тулгарсан бол даруйхан арга хэмжээ аваарай.

 

Амны эвгүй үнэр, шар шүд

10Уруулын будагнаас өөр өнгийн хүрээлэгч хэрэглэх

 

Хэрэв та харандаагаар уруулаа хүрээлэх гэж байгаа бол заавал тохирох өнгийг нь сонгоорой. Хэрвээ та хэт бараан эсвэл тод өнгө хэрэглэвэл уруул тань жижигхэн харагдахаас гадна эрчүүдэд төдийлөн тааламжтай санагддаггүй.

 

Уруулын будагнаас өөр өнгийн хүрээлэгч хэрэглэх

Эрчүүдийн уурыг бардаг бүсгүйчүүдийн 10 үйлдэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.