ЦЭЦЭГ

27

Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний төрсөн өдөр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Бид өнгөрсөн шөнө хэрэлдсэн, энэ нь анхных байв.
Мөн тэрээр намайг гомдоохоор хэрцгий үг их хэлсэн
Би түүнийг харамсаж байгааг мэдэж байна, намайг гомдооно гэж хэлээгүй
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр ойн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өчигдөр орой намайг хананд шахаад багалзуурдсан
Энэ хар дарсан зүүд мэт санагдсан
Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна
Өнөө өглөө босоход хамаг бие маань хөхөрч хөндүүрлэсэн байв.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр эх үрсийн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад зодсон
Энэ удаа өмнөхөөсөө илүү хэрцгий байлаа
Хэрвээ би түүнийг орхивол, би юу хийх вэ?
Хүүхдүүдээ яах болж байна?
Мөнгөгүй яахав ээ?
Би түүнээс айж байна, орхиж явахаас эмээж байна.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний сүүлийн өдөр байлаа.
Энэ өдөр миний ажил явдал болсон
Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм.
Тэр намайг үхтэл зодсон
Хэрвээ зориглож чадсан бол…
Зүрхлээд түүнийг орхисон бол…
Өнөөдөр … би цэцэг авахгүй байсан…
/ Paulette Kelly “Цэцэг” шүлэг/

Анхных хэзээ ч санамсаргүй алдаа байдаггүй. Эрчүүдээс нэг л удаа эр бярдаа бахадсан, уур омог гарваас энэ нь дахиад дахиад давтагдах л болно. Эхний удаа уучлал гуйн сөхрөх ч дараа дараагийн удаа хоолой багалзуурдаж, үснээс чинь зулгаан чирчээд БИ ЯМАР ЧАМАЙГ ЦОХИСОН УУ? гээд хээв нэг хэлээд суудаг болдымдаа. Дахиж ямар ч эмэгтэй ийм зовлонг бүү амсаг гээд энэ шүлгийг share хийгээрэй…


ЦЭЦЭГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.