ХУРИМЫН ГЭРЧ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ

39

Сайн найзын тань амьдралд ганцхан тохиох ховор мөч болох хуримын өдөр удахгүй болох нь. Таныг гэрчээр сонгогдсонд баяр хүргэе! Энэ эрхэм хүндэт үүрэг бол сайхан костюм, даашинз өмсөөд цэцэг барин дагаж явах төдийхнөөр хязгаарлагдах зүйл биш юм шүү.

ХУРИМЫН ГЭРЧ гэж хэн бэ?

Сүүлийн жилүүдэд Монголд хүч түрэн ирсэн энэхүү ёс нь уламжлалт хуримын дэг жаягийг огцом өөрчилсөн хувьсгал юм. Урд нь хуримлагч хосууд хоёр талын бэргэнд энэхүү хүндэт үүргийг олгодог байсан бол өнөө үед найзуудаа сонгодог болсон билээ. Гадаадад сүйт залуугийн гэрчийг Best men, сүйт бүсгүйн гэрчийг Bridesmaids гэж нэрийддэг. Хуримлагч хосууд хамгийн сайн найзаа сонгодог бөгөөд ийм үүрэг хүлээх нь нэр хүндийн хэрэг мөнөөсөө мөн.

Гэрч ямар үүрэгтэй вэ?

1. Хуримлагч хосын бэлтгэл ажилд туслах (Сүйт бүсгүйн даашинз сонгох, хурим төлөвлөлтөд биечлэн оролцоно)
2. Гэрлэлтээр баталгаажих энэхүү хамтын амьдралд насан туршийн гэрч болон баталгаажуулах (Хосууд дараа нь муудалцсан тохиолдолд үүргийхээ дагуу сануулга өгөх эрхтэй)
3. Байгалийн болон хуримын өдрийн зураг авалтын үеэр сүйт залуу болон сүйт бүсгүйд бүхэл талаар туслалцаа үзүүлэх (Үс, хувцас, гэрэл барьж өгөх гэх мэт)
4. Ганц бие байх сүүлчийн өдрийн үдэшлэг (Bachelorette party үүнд үдэшлэгийн залууг авчрах, хөгжөөнтэй сюрприз, халуухан дотуур хувцас мэтийн өвөрмөц бэлэг бэлэглэх гэх мэт ) -ийг зохион байгуулах
5. Цайллага дээр урлагийн номерын сюрприз барих (flash mob, parody дуу, өрсөлдөөнт тэмцээн, хошин шог, ёслолын буудлага)
6. Хуримын ёслол дуустал нэр төртэйгөөр үүргээ биелүүлж дуусах.

Анхаарах зүйл

Нэгэнт та гэрчээр сонгогдсон бол бусад гэрчүүдтэйгээ сайн танилцаж, хурдан дасан зохицох нь танд илүү амар байх болно.

Жич:

Зөвхөн хуримын гэрчүүдээрээ хөгжилтэй зураг заавал авахуулаарай.
Зураг бол таны дурсамжийг насан туршид сануулах үнэт баримт юм.


ХУРИМЫН ГЭРЧ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.