Нүцгэн зураг авдаг гэдгээрээ олонд танигдсан зурагчин Б.Бэлгүүтэйгийн асуудал олны анхаарлыг татаад чамгүй хугацааг үдэж буй. “Бридж” Д.Ганхуягийн охин Номуундарь өөрийгөө хүчиндүүлсэн тухай олонд дэлгэж, тэр дунд зурагчин Билгүүнтэйгийн нэр дурьдагдсан байдаг. Гэхдээ хэрэг явдал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд түүнийг нүцгэн биеийг алдаршуулж, зураг авдаг болохоор энэ хэрэгт яах аргагүй холбоотой хэмээн үзэгчид цөөнгүй байгаа юм.
Тэрээр “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцохдоо яагаад нүцгэн зураг авах болсон шалтгаанаа ярьж байжээ. Анх найз охиноо хараад эмэгтэй хүний гоо сайхныг гайхуулахыг хүссэн гэнэ. Мэдээж анх ажлаа хийхэд нүцгэн шалдан эмэгтэй хүн хажууд байхад эр хүн учраас хэцүү байсан, харин ажил учраас одоо дасчихжээ хэмээн хуучилж байжээ.